АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Оросын 84 настай жүжигчин 24-тэй оюутан бүсгүйтэй гэрлэлээ

Оросын ардын жүжигчин Иван Краско өөрийн оюутан 24 настай Наталья Шевельтэй гэрлэж өнгөрсөн лхагва гарагт Петербургт хуримласан байна.
Тэнгисийн цэргийн ёслолын хувцастай ирсэн жүжигчин хуримын цагаан даашинзтай сүйт бүсгүй хоёрыг бүртгэхийн өмнө нөхөр болох Краскогийн сэтгэл их хөдөлснөөс зочид түүнд валидол өгөхөөс аргагүй болжээ.

Жүжигчин Иван Краско үүний өмнө гурван удаа гэрлэж байсан, эхнэрүүд нь бүгд өөрөөс нь олон дүү байжээ. Хамгийн сүүлд 2001 онд Наталья Вельтэй гэрлэхэд тэрээр нөхрөөсөө 47 дүү байсан ч хоёр хүү гаргаж өгөөд 2011 онд салсан байна.
Харин өөрөөс нь 60 дүү энэ Наталья Шевель хоёр дахь удаагаа гэрлэж байгаа, өмнөх нөхөр нь маш их хартай, түүнийг огт хайрладаггүй байсан гэнэ.

Орос зөвлөлтийн “Бүслэлт”, “Брестийн цайз” “Бид ирээдүйгээс ирсэн-2” зэрэг 100 гаруй кинонд тоглосон Ардын жүжигчин Краско энэ бүсгүйг Санкт-Петербургийн Хүмүүнлэгийн дээд сургуульд оюутан байхад нь лекц уншдаг байхдаа танилцаж, гэрлэх саналаа метронд өвдөг сөхрөн байж хэлсэн гэнэ.

0 Сэтгэгдэл