ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Британид үлэг гүрвэлийн араг яс дуудлагаар худалдана

150 сая жилийн өмнө амьдарч байсан өндөглөгч үлэг гүрвэлийн араг ясыг Их Британид дуудлагаар худалдана гэж дуудлага худалдааны Summers Place Auctions танхим зарлажээ. Юрийн галавын үед амьдарч байсан гэх энэ махчин үлэг гүрвэл аллозавр нь 145-155 сая жилийн өмнөх үеийнх гэж үзэж байгаа юм байна. Вайоминг мужаас олсон энэ араг яс хоёр метр урттай бол насанд хүрсэн аллозавр нь 8,5 метр хүрдэг байна.
Дуудлага худалдаа зохион байгуулагчид энэ олдворыг 300-500 мянган фунт стерлингээс эхлэн дуудна гэж төлөвлөж байгаа юм байна.
“Аллозавр нь тираннозавртай хамт баруунд ихэд нэрд гарсан олдвор. Ийм хэмжээний араг яс бол музей, тансагчуудын зочны өрөөний гоё үзмэр болно” гэж дуудлага худалдааны танхимын тэргүүн Руперт Ван дер Верфф хэлжээ.
Энэ дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 25-нд английн Баруун Суссекс гүнлэгийн Биллингсхерт гэдэг газар болох юм байна.

0 Сэтгэгдэл