Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
”Freezone” хамтлагийн Э.Энхтөр бие даасан тоглолтоо хийнэ
Монголын рок поп урлагт уянгалаг дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн хамтлагуудын нэг бол "Freezone" хамтлаг юм. Тэдний дуу хуураар хөглөгдөөгүй хосууд цөөхөн болов уу. Тэгвэл тус хамтлагийн ахлагч Э.Энхтөр өөрийн бие даасан тоглолтыг энэ сарын 25-ны үдэш "Vegas night club"-д 20:00 цагаас хийхээр болжээ.

   Тоглолтонд монголын рок, поп урлагийн үе үеийн шилдгүүд оролцох бөгөөд "Титэм" хамтлагийн дуучин Л.Тайванбат, СТА дуучин С.Сэрчмаа, СТА дуучин Б.Баярцэцэг, Дуучин Ч.Ундрал, Амьд хөгжмийн "Fixx" хамтлаг, "Мөрөөдлийн бүжиг" хамтлагууд оролцох нь ээ. Энэ дашрамд дуулгахад тоглолтын тасалбар маргаашнаас эхлэн "Vegas night club"-ын кассаар худалдаалагдах юм байна.

   Ийнхүү "Freezone" хамтлагийн хайрын сайхан дуунуудаар хөглөгдөж ирсэн та бүхэн нэгэн үдшийг дурсамжаараа аялаж өнгөрүүлэхийг хүсвэл Э.Энхтөрийн тоглолтыг зориорой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан