Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Д.Баасан ламын хөшөөний загвар бэлэн болжээ
Б.СОНОР
МоАХ-ын анхны ерөнхий зөвлөлийн зохицуулагч, Соён гэгээрүүлэгч, Монголын сүсэгтний холбоог санаачлагч Д.Баасан ламын хөшөөг сүндэрлүүлэхээр МоАХ-ны партизануудын тусгай хорооноос санаачлан хөшөөний загварыг бэлэн болгожээ. 1990 оны Цагаан морин жилийн морин сарын морин өдрийн морин цагт мандсан Ардчилсан хувьсгалыг бэлгэдэж хөшөөний сууринд дөрвөн морь дүрсэлжээ. Мөн суурин дээр нь хонх дүрслэн түүн дээр “Эрх чөлөөг эрэлхийлж, Эгэл хуврагадаа хүндэтгэл үзүүлэв. Д.Баасан” хэмээн бичсэн байна.
Хөшөөний загварыг Д.Баасан ламын амьд ахуй үеийн гэрэл зургуудаас гаргаж гэр бүлийн хүн болох Алтанцэцэгийн зөвшөөрлийг аваад байгаа ч одоогоор тус хөшөөг сүндэрлүүлэх газар нь тодорхойгүй байгаа аж. Хөшөөг бүтээх болсон талаараа МоАХ-ны партизануудын тусгай хорооныхны зүгээс “Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд бидний шүтэх, эс шүтэх эрх чөлөө нээгдэж, үүний үрээр бурханы шашин дахин сэргэж монголчууд олон жил хүсэн хүлээж мөрөөдсөн сүм, хийд олноор бий болж бидний оюуны хүсэл хэрэгжиж, хүмүүний санаа сэтгэлийн гэм адыг арилган цэвэрлэж зөв ариун хүч чадлыг олгож ариусгаж гэгээрүүлэх үүрэгтэй гэж бид сүсэглэн бодном.
Д.Баасан ламынхаа гэгээн дурсгал, үйл хэргийг нь хойч үе нь үүрд мөнхжүүлэх зорилготой энэхүү хөшөөг санал болгож байна” гэв.
Б.СОНОРМоАХ-ын анхны ерөнхий зөвлөлийн зохицуулагч, Соён гэгээрүүлэгч, Монголын сүсэгтний холбоог санаачлагч Д.Баасан ламын хөшөөг сүндэрлүүлэхээр МоАХ-ны партизануудын тусгай хорооноос санаачлан хөшөөний загварыг бэлэн болгожээ. 1990 оны Цагаан морин жилийн морин сарын морин өдрийн морин цагт мандсан Ардчилсан хувьсгалыг бэлгэдэж хөшөөний сууринд дөрвөн морь дүрсэлжээ. Мөн суурин дээр нь хонх дүрслэн түүн дээр “Эрх чөлөөг эрэлхийлж, Эгэл хуврагадаа хүндэтгэл үзүүлэв. Д.Баасан” хэмээн бичсэн байна.

0 Сэтгэгдэл