Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ө.Уянга Буриадад хоолойгоо гайхуулав
Буриадын театрын 76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амилуулсан байна. “Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг “Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн аж. Тус улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан аж.
“Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох Operanews.ru-д тоглолтын талаар бичжээ. Тэрээр нийтлэлээ “Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн гарчигласан байна. Нийтлэлдээ “Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” гэжээ.
Буриадын театрын 76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлжээ. Гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амилуулсан байна. “Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг “Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн аж. Тус улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан аж.“Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох Operanews.ru-д тоглолтын талаар бичжээ. Тэрээр нийтлэлээ “Буриадын театр дахь Монгол хоолой” хэмээн гарчигласан байна. Нийтлэлдээ “Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” гэжээ.
0 Сэтгэгдэл



















