Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Соёлын биет бус өвийг хамгаалахад суралцана
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад “Нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах” асуудлаар үндэсний сургалтын нээлт ирэх сарын 5-нд Богд хааны ордон музейд болно.

Сургалтаар Монгол Улсын соёлын биет бус өвийг ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалтад нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулахад холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэн, түүнийг үр дүнтэй хамгаалахад чадваржуулан сургах юм.

Сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна. Таван өдөр үргэлжлэх сургалтыг олон улсын экспертүүд удирдан явуулах юм. Сургалтад Соёлын өвийн төв, 21 аймгийн соёлын мэргэжилтнүүд, болон төрийн бус байгуулга, өвлөн тээгчнийт 30 гаруй мэргэжилтэн хамарна.

Энэхүү сургалт семинарын нээлтэд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Соёлын асуудал хариуцсан төлөөөлөгч Хималчули Гүрүнг нар оролцох аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан