Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Солонгос удирдаачтай “Эв нэгдэл их хүч” тоглолт болно
БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын, захирал, удирдаач, Passion &Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч Юн Ил Жин Филармонийн симфони оркестртой хамтарсан тоглолт 10 сарын 03-нд Филармонийн танхимд “Эв нэгдэл, Их хүч” нэрийн дор тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд мөн Солонгосын уран бүтээлчид болох төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нар хүрэлцэн ирж оролцоно.
Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Д.Шостаковичийн 9-р симфонийг тоглохоос гадна, Франсис Плёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг сонгодог хөгжим сонирхогчиддоо толилуулна.
Удирдаач Юн Ил Жин1990-ээд оноос хойш БНСУ-ын томоохон хотуудад болон АНУ, Герман, Голланд, Австри, Чех зэрэг улсуудаар өөрийн бие даасан тоглолтуудаа тавьж байсан бөгөөд БНСУ-ын симфони найрал хөгжим, Нью-Сөүл Филармони, Сүвон Филармони, Сингапур Braddell Heights Symphony, Голланд Royal Biltse Harmonie, Швейцарийн Цюрих симфони найрал хөгжимд ажиллаж байжээ. Одоо тэрээр БНСУ-ын хөгжмийн сургууль Myongji их сургуулийн хүндэт профессороор ажилладаг гэнэ.
БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын, захирал, удирдаач, Passion &Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч Юн Ил Жин Филармонийн симфони оркестртой хамтарсан тоглолт 10 сарын 03-нд Филармонийн танхимд “Эв нэгдэл, Их хүч” нэрийн дор тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд мөн Солонгосын уран бүтээлчид болох төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нар хүрэлцэн ирж оролцоно.Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Д.Шостаковичийн 9-р симфонийг тоглохоос гадна, Франсис Плёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг сонгодог хөгжим сонирхогчиддоо толилуулна.

0 Сэтгэгдэл