"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ламмермурын сайхан бүсгүй Монголд
УДБЭТ-ын тайзнаа “Лучиа ди Ламмермур” буюу “Ламмермурын сайхан бүсгүй” нэртэй дуурь ирэх сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Английн алдарт Вальтер Скоттын зохиолоос сэдэвлэн Италийн дуурийн урлагийн аваргуудын нэг Гаэтано Доницетти “Лучиа ди Ламмермур” дуурийг бүтээжээ. Өмнө нь олонтаа сонсч, сураг ажгийг нь дуулж байсан уг дуурь ийнхүү монгол үзэгчдийн хүртээл болох нь. Манай үзэгчид итали дууриудтай эртний танил төдийгүй Италийн алдар суут хөгжмийн зохиолчид Ж.Верди, Ж.Пуччини, Ж.Россини нарын сонгодог бүтээлүүдийг. Гэвч Италийн хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн нэрт мастеруудын нэг Г.Доницеттийн бүтээл анхлан манай улсын театрын тайзнаа амилах гэж байгаа нь онцлох үйл явдал юм. Хөгжим судлаачид сэтгэл хөглөм аялгуулаг, тун чиг адал явдалтай бүтээлээрээ ялгардаг гэж үнэлдэг, тэртээх XVIII зууны оюун сэтгэлгээний толь болсон Г.Доницетти 1797 онд төрж, 1848 онд өөд болжээ. Тэрээр ердөө 51 наслахдаа 26 жилийг нь хөгжим бүтээн туурвих үйлсэд зориулсны оргил бүтээлүүдийнх нь нэг нь “Лучиа ди Ламмермур” дуурь юм. Энэ дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд онцгой сайхан төдийгүй Шотландын уугуул оршин суугчдад, британичуудад өгөөж өгсөн сонирхолтой бүтээл аж.
Ламмермур бол Шотландын зүүн өмнөд хэсэгт байх намхавтар толгод голдуу нутаг. Тэнд хэдэн зууны тэртээгээс хонины аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай бөгөөд хонины ноосны эх орон. Английн алдарт зохиолч Скотт Вальтер “Лучиа Ламмермур”-аа бичсэнээр, дараа нь үүнээс нь сэдэвлэсэн дуурийг Г.Доницетти төрүүлснээр Ламмермур нутаг алдаршиж, улмаар хонин сүргийн бэлчээр намхан хэдэн толгод аялал жуулчлалын алдартай бүс болон хувирчээ. Ингэж англи зохиолч, итали хөгжмийн зохиолчийн хамтын бүтээлийн хаялга Британийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсээр ирсэн ажээ.
Харин уг дуурийн үйл явдал нь бараг л дуурь бүхэнд байх хайрын гурвалжин тойрсон адал явдал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны эргэн тойронд хөвөрнө. Гол баатар нь Лучиа хэмээх, Ламмермур нутагтаа хамгийн сайхан залуу бүсгүй юм. Монголын тайзнаа Ламмермурын сайхан бүсгүй Лучиагийн дүрийг УДБЭТ-ын гоцлол дуучин УГЖ Ө.Уянга, гоцлол дуучин СТА Х.Туяа нар анхлан бүтээх гэж байна. Тус дуурийг БНСУ-ын найруулагч ажиллаж байгаа юм.
УДБЭТ-ын тайзнаа “Лучиа ди Ламмермур” буюу “Ламмермурын сайхан бүсгүй” нэртэй дуурь ирэх сарын 17-нд нээлтээ хийх гэж байна. Английн алдарт Вальтер Скоттын зохиолоос сэдэвлэн Италийн дуурийн урлагийн аваргуудын нэг Гаэтано Доницетти “Лучиа ди Ламмермур” дуурийг бүтээжээ. Өмнө нь олонтаа сонсч, сураг ажгийг нь дуулж байсан уг дуурь ийнхүү монгол үзэгчдийн хүртээл болох нь. Манай үзэгчид итали дууриудтай эртний танил төдийгүй Италийн алдар суут хөгжмийн зохиолчид Ж.Верди, Ж.Пуччини, Ж.Россини нарын сонгодог бүтээлүүдийг. Гэвч Италийн хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн нэрт мастеруудын нэг Г.Доницеттийн бүтээл анхлан манай улсын театрын тайзнаа амилах гэж байгаа нь онцлох үйл явдал юм. Хөгжим судлаачид сэтгэл хөглөм аялгуулаг, тун чиг адал явдалтай бүтээлээрээ ялгардаг гэж үнэлдэг, тэртээх XVIII зууны оюун сэтгэлгээний толь болсон Г.Доницетти 1797 онд төрж, 1848 онд өөд болжээ. Тэрээр ердөө 51 наслахдаа 26 жилийг нь хөгжим бүтээн туурвих үйлсэд зориулсны оргил бүтээлүүдийнх нь нэг нь “Лучиа ди Ламмермур” дуурь юм. Энэ дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд онцгой сайхан төдийгүй Шотландын уугуул оршин суугчдад, британичуудад өгөөж өгсөн сонирхолтой бүтээл аж.Ламмермур бол Шотландын зүүн өмнөд хэсэгт байх намхавтар толгод голдуу нутаг. Тэнд хэдэн зууны тэртээгээс хонины аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай бөгөөд хонины ноосны эх орон. Английн алдарт зохиолч Скотт Вальтер “Лучиа Ламмермур”-аа бичсэнээр, дараа нь үүнээс нь сэдэвлэсэн дуурийг Г.Доницетти төрүүлснээр Ламмермур нутаг алдаршиж, улмаар хонин сүргийн бэлчээр намхан хэдэн толгод аялал жуулчлалын алдартай бүс болон хувирчээ. Ингэж англи зохиолч, итали хөгжмийн зохиолчийн хамтын бүтээлийн хаялга Британийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсээр ирсэн ажээ.
Харин уг дуурийн үйл явдал нь бараг л дуурь бүхэнд байх хайрын гурвалжин тойрсон адал явдал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны эргэн тойронд хөвөрнө. Гол баатар нь Лучиа хэмээх, Ламмермур нутагтаа хамгийн сайхан залуу бүсгүй юм. Монголын тайзнаа Ламмермурын сайхан бүсгүй Лучиагийн дүрийг УДБЭТ-ын гоцлол дуучин УГЖ Ө.Уянга, гоцлол дуучин СТА Х.Туяа нар анхлан бүтээх гэж байна. Тус дуурийг БНСУ-ын найруулагч ажиллаж байгаа юм.
0 Сэтгэгдэл























