Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Улсын Филармони “СОНГОДОГ ХӨГЖИМ”-өөр амисгалуулна
Улсын Филармони 2015 оны I-р улиралд Монголын хөгжмийн зохиолчдын суу бүтээлээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийг амжилттай хэрэгжүүлж хөгжим судлаач, сонирхогчдын талархал хүлээсэн концертуудыг үзэгчиддээ хүргэсэн билээ. Харин энэ улирлын нээлтийн тоглолтуудаа дэлхийн хөгжмийн зохиолдын суу бүтээллүүдээс хүргэх “Сонгодог хөгжим” төслийн уран бүтээлүүдийг үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна.

Сонгодог хөгжимд дуртай хүмүүсийн бодол хэзээ ч хар муу санаа орж ирдэггүй нь гайхалтай. Сонгодог хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Оюун санааг бусниулж тараах биш, харин эмхэлж цэгцэлж байдаг сонгодог хөгжмийн сор болсон гайхамшигт бүтээлүүдээс улсын Филармони энэ улиралд толилуулах гэж байна. Уг төслийн хүрээнд улсын Филармоний симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол жазз найрал хөгжим, дуучид дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс өөрсдийн хөгжмийн онцлогт тохируулан найруулж үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

0 Сэтгэгдэл