Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
“Иргэний хуулийн тайлбар” ном хэвлэн гаргалаа
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Иргэний хуулийн тайлбар” /Гэрээний эрх зүй 2/ ном эрхлэн гаргалаа. Уг номонд Иргэний хуулийн 25-30 дугаар бүлэг “Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг”-тэй холбоотой зохицуулалтыг  дэлгэрэнгүй тайлбарласан байна. Эдийн засгийн харилцаанд нэгэнт бий болсон санхүүгийн түрээс франчайзийн гэрээ болон нийтэд түгээмэл хэрэглэгддэг эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээний хуулийн зохицуулалтыг тайлбарласан нь аливаа гэрээний харилцааны агуулгыг зөв тодорхойлох, улмаар ойролцоо төрлийн гэрээнээс ялгах зэрэг хууль хэрэглээний ач холбогдолтой болсон аж.  
Энэ бүтээл нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2007 онд хэвлэн гаргаж байсан “Иргэний хуулийн дэлгэрэнгүй тайлбар” /Гэрээний эрх зүй 1/ номын үргэлжлэл болон гарч байгаа гэнэ.
Иргэний хуулийн тайлбар нь шүүгчдийн онолын сэтгэлгээг хөгжүүлэх, эрх зүйн шинжлэх ухаан, практикийг хослуулах, хуулийг нэг мөр зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтойгоос гадна оюутан, багш, судлаачид сургалтын болон эрдэм шинжилгээний ажилдаа хэрэглэх боломжтой юм байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан