Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
С.Батчулуун: “Цогт тайж” бол Монгол найруулагчийн нэрээр овоглох ёстой кино
Э.ГАНЦЭЦЭГ

Түүхэнд тухайн үеийнхээ улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгөөр хийгдэж байсан цор ганц уран бүтээл бол “Цогт Тайж” хоёр ангит  түүхэн уран сайхны кино. XX зууны шилдэг 10 киноны нэгээр нэрлэгдсэн уг уран бүтээл одоогоос 70 жилийн өмнө буюу 1945 онд үзэгчдийн хүртээл болсон юм.

Энэ жил “Цогт тайж” кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ой тохиож байна. Ойг угтан Монгол кино нэгтгэл, Кино урлагийн дээд сургууль хамтран “Цогт тайж 70” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Хурлын үеэр “Цогт тайж” кинотой холбоотой олон сонирхолтой түүхэн баримтууд дэлгэж, судлаачдын дунд киноны зохиол, найруулагч, хөгжим, дүр, түүхэн баримт гэсэн сэдвийн хүрээнд санал зөрөлдөх ч асуудал гарч байв. “Цогт тайж” киноны талаар чамгүй судалгаа хийж, энэ талаар хоёр ч ном гаргаад буй Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн ”Арслан тайж, Цогт тайж нарын буюу аав, хүү хоёрын тэмцэл нь угтаа шашны маргаан. Төвдүүд Буддын шашны шарын урсгалыг, харин Цогт тайж Буддын шашны улааны урсгалыг баримталж байсанд гол асуудал бий. Угтаа Манжийг эсэргүүцэх хөдөлгөөний цаана Буддын шашны шар, улаан гэх урсгалуудын тэмцэл өрнөж байсан хэрэг” хэмээн илтгэлдээ онцолсон бол кино судлаач, зохиолч, найруулагч Т.Чимид болон судлаач С.Батчулуун нарын хооронд М.Лувсанжамц, Ю.В.Тарич нарын хэн нь уг уран бүтээлийн ерөнхий найруулагч байсан тухай ширүүн маргаан өрнөж, зөрүүтэй байр сууринаас хандсан юм. Судлаач С.Батчулуун “Кино уран бүтээлийн нэрийн хуудас нь кино титр учир үүнийг хамгаалах ёстой. Хүн эцгийнхээ нэрээр овоглодог. Өөр хүний нэрээр овоглодоггүйтэй адил “Цогт тайж” кино дэлхий дахинд, албан ёсоор Монгол найруулагчийн бүтээл гэж ам бардам овоглох цаг нь ирсэн” гэж илтгэлдээ дурдав.
Эрдэм шинжилгээний хуралд Монголын тайз, дэлгэцийн урлагийн ахмад үеийн төлөөлөл Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, А.Очирбат, С.Сарантуяа, гавьяат жүжигчин Г.Равдан, Ё.Цог нар хүрэлцэн ирсэн байлаа.

Сонирхуулахад, тэртээ 70 жилийн өмнө “Цогт тайж” уран сайхны кино 2.4 сая төгрөгөөр бүтсэн бөгөөд энэ нь одоогийн 100 гаруй сая төгрөгтэй дүйх аж.“Сүхбаатар” киноны дараа, улсаас захиалж хийлгэсэн энэ киног маршал Х.Чойбалсан өөрийн биеэр хянан ажиллаж байсан тухай тэмдэглэн үлдээжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан