Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
ҮДБЭЧ-ын 65 жилийн түүхт ой болно
Анх зургаан хөгжимчин, таван дуучин, зургаан бүжигчин, хоёр циркчин, нэг уран уншигчийн бүрэлдэхүүнтэйгээр “Эстрад концертын товчоо" нэртэй байгуулагдан, улмаар 1950 оны арванхоёрдугаар сарын 01-нд “Ардын дуу танцын улсын ансамбль", хамгийн сүүлд “Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга" хэмээн нэрээ өөрчилсөн тус чуулгын түүхт 65 жилийн ой арванхоёрдугаар сард тохиож буй юм. Чуулгын түүхийг бүтээлцсэн үе үеийнхний алдар гавьяа, хөдөлмөрийг үнэлж “эрдмийн” хэмээх цол олгосон нь томоохон үнэлгээ, нэр төрийн хэрэг болсон талаар уран бүтээлчид нь ярих дуртай.

Энэ түүхэн цаг хугацаанд чуулгын хамт олон өөрийн орны болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа бүтээн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл болон ардын бүжгэн жүжиг, дуулалт жүжиг, орчин үеийн модерн бүтээл зэрэг томоохон бүтээл туурвиж ард түмэндээ бэлэг барьж байсан. Тэгвэл энэхүү түүхэн ойдоо зориулж шилдэг бүтээлүүдээ толилуулахаар болжээ. Тодруулбал, ирэх сард Үндэсний хөгжмийн их найрлын Монголын их нүүдэл концертоос авахуулаад Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчдийн “Монголын их хатад” бүжгэн туульс гээд олон арван бүтээлийг их ойдоо зориулан тоглохоор бэлтгэлээ базааж эхэлжээ.

0 Сэтгэгдэл