Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ болох гэж байна

“Интернэт худалдааны анхдугаар конференци – Улаанбаатар 2015” арга хэмжээ МҮХАҮТ-д 10 сарын 23-нд болох гэж байна. Энэхүү арга хэмжээг МҮХАҮТ, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, “Баяр агентлаг” ХХК болон Голомт банк хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний алтан ивээн тэтгэгчээр Монголын анхны дижитал контентийн компани “Монгол контент”, онлайн төлбөр тооцооны “Z pay” систем ажиллаж, онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, ухаалаг кассын систем Egulen pos, хүргэлтийн үйлчилгээний “KGB tegbe”, програм хангамжийн “Астериск Техноложис” ХХК арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Интернэт худалдааны эко систем”-ийг бүрдүүлэгч үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүү, цахим төлбөр тооцоо, даатгал, тээвэр ложистик, интернэт сүлжээ, програм хангамжийн салбарынхан түлхүү оролцож байгаа нь цаг үеэ олсоныг илтгэж байна.

Та www.ecommerceub.com вэбсайтад орж дэлгэрэнгүй мэдээлэл авч арга хэмжээнд бүртгүүлэх боломжтой. Хэрвээ бүртгэлийн талаар мэдээлэл авах бол 88092225, 88112845 утсаар холбогдоно уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан