Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сайхан хөлтэй болъё гэвэл...
Тэгш, шулуун хөлтэй болох нь охид бүсгүйчүүдийн мөрөөдөлийн нэг билээ. Эрчүүд ч хүүхнүүдийг гоолиг сайхан хөл дээр нүд унагалгүйг өнгөрнө гэж үгүй. Гэтэл ази бүсгүйчүүд ихэвчлэн майга, булчин нь гадагшаагаа эргэсэн байдаг аж. Үүнээс болж нууцхан шаналж, тэгшхэн хөлтэй болох далдхан хүсэл тээж явдаг бүсгүйчүүд цөөнгүй байдаг юм.

Тэрхүү бүсгүйчүүдэд дуулгах сайхан мэдээ байна. Майга хөлийг мэс заслын бус аргаар засч болох гэнэ. Гэхдээ мэдээж таны хөл 0 хэлбэрийг майга бол шугам шиг тэгш болно гэж амлаж чадахгүй. Ямартай ч уйгагүй хийгээд байвал засардаг гэнэ шүү.

1.  Хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваад, өвдгөө нийлүүлээд босч, суу. Энэ дасгалыг нэг удаад 20 удаа хийнэ.
2. Шалан дээр суугаад хөлөө жий. Огцом хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд даралт үзүүлэх хэрэгтэй .Үүний тулд өлмийгөө гадагш нь 20 удаа хурдтай эргүүлэх хөдөлгөөн хийнэ.
3. Сөхөрч суугаад өлмийг гадагш хандуулан, өсгийгөө шаланд наалдуулан сууна. Дасгалыг мөн 20 удаа хийнэ.

Энэ цогц дасгалыг өдөрт дунджаар 2-3 удаа ачааллыг нэмэгдүүлэх маягаар хийвэл таны хөл алхам алхамаар тэгширсээр “майга хөл асуудал биш” гэдгийг биеэрээ харах болно.

Ингээд бүсгүйчүүдээ өөгүй сайхан хөлөөрөө өөдрөг тэнүүн алхацгаая!
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан