Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Шуугиан таригч” тун удахгүй...
“Тагнуулч аав” киногоороо олны талархлыг хүлээсэн найруулагч Д.Галбаяр шинэ уран бүтээлдээ оржээ. Зураг авалт нь эхэлсэн “Шуугиан таригч” хэмээх түүний ээлжит уран бүтээл энэ онд багтан үзэгчдийн хүртээл болох тухай өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлжээ. Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны ууган хүү тэрээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн инээдмийн төрөл жанраар уран бүтээл туурвиж яваа нэгэн.
““Маш нууц” киноноос залуучууд ямар чадварлаг болсныг харлаа. Үнэхээр гоё зураг авч байна. Кино үзчихээд театраас гарч явахдаа зураглаач Гүенбаатартай хамтарч ажиллана гэж бодож байлаа. Миний бодсоноор болж шинэ уран бүтээлдээ дүүтэйгээ хамтарч ажиллахаар зураг авалтаа эхлүүллээ” хэмээн онцолсон байв. Түүний онцолсон залуу уран бүтээлч Гүенбаатар “Маш нууц” уран сайхны кинонд анх удаа зураглаачаар ажилласан нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлэлт авсан бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсанаа “Монголын кино урлагт тавтай морил дүү минь” гэж түүний анхны уран бүтээлийг сайшаажээ.

0 Сэтгэгдэл