Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Бие арзаганамаар гэхдээ гайхалтай амттай шавьжны зууш
Колумб, Солонгос, Филлипинд элдэв янзын шавьжаар хооллох нь энгийн үзэгдэл хэдий ч  Европ, тэр дундаа Америкт бол энэ хоолыг идэхэд дуугарах шажигнасан чимээ хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Тэгвэл шавьжны махан хоолны энэ дутагдлыг нэгэн хөдөлмөрч тогооч өөрчлөхөөр шийдсэн байна. Жулиан Медина хэмээх тогооч Мексик хотоос авчирсан  царцааг ашиглан tacos de chapulines нэртэй хоолыг Нью-Йорк дахь Толоаще рестораны үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тэрээр хоолныхоо талаар хэлэхдээ “Бид үйлчлүүлэгчдээ хатаасан царцааг яг л попкорн иддэг шигээ зооглоосой гэж хүссэн юм л даа. Эхлээд үйлчлүүлэгч нар маань манай зуушийг амтлаад сэжиглэх хандлагатай байсан ч удалгүй энэ нь бас хөгжилтэй юм гэж хүлээж авах болсон” гэж ярьжээ. Нидерландад саяхан таван шатлал бүхий шинэ шавьж ашиглан хийсэн зууш хоолны төрөлд шинээр нэмэгджээ. Энэ зуушийг зохиосон тогоочийн жороор бол орцонд нь нэг шавьж, гурилан цох, нугасны мах, зөөлөн чихэр зэргийг агуулжээ.
Шавьжны махаар хооллох нь байгальд ч ээлтэй талаар судлаачид хэлж байна. “Бид амьтны гаралтай хүнсийг хэдэн мянган жил хүнсэндээ хэрэглэж байна. Тийм байхад яагаад шавьж идэж болохгүй гэж. Өндөг, цул мах, зөгийн бал гээд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс ялгаагүй шүү дээ. Эрүүл мэндэд ч ашиг тустай бас амттай шүү. Хэрвээ бид малын махнаас илүүтэйгээр ургамал  хүнсэндээ илүү их хэрэглэвэл тэр хэмжээгээр ашиг тус нь ирнэ” хэмээн шавьж судлаач мэргэжилтэн хэлсэн байна.
П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
Goy site bna
Залуусаа Ардчилсан намаа энэ жил дэмжээрэй. Бид ОЛУУЛАА
Хамгийн их уншсан