"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Байгалийн чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандаганов нар оролцов.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү үзэсгэлэнг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд 10 хоногийн турш нийслэлийн иргэддээ толилуулах юм. Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дүрсэлсэн нь тус үзэсгэлэнгийн гол онцлог юм. “Чулууны аялгуу” хэмээх сайхан үзэсгэлэнг гаргаж байгаа Юрий Мандагановид нийслэлийн Засаг дарга болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэв. Тэрээр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөдбайгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 - 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандаганов нар оролцов.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү үзэсгэлэнг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд 10 хоногийн турш нийслэлийн иргэддээ толилуулах юм. Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дүрсэлсэн нь тус үзэсгэлэнгийн гол онцлог юм. “Чулууны аялгуу” хэмээх сайхан үзэсгэлэнг гаргаж байгаа Юрий Мандагановид нийслэлийн Засаг дарга болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэв. Тэрээр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөдбайгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 - 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
0 Сэтгэгдэл























