Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Эрхэмсэг аялгуу Кармен Сюит

Монгол улсын Филармонийн морин хуурын чуулга 2015 оны 11-р сарын 13-ны 19 цагаас Ж.Бизе Р.Щедрин-Н.Жанцанноров "Кармен сюит" тоглолтыг улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. Энэхүү алдарт бүтээлийг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров морин хуурын чуулгад зориулан шинэчлэн найруулж дан хөгжмийн бүтээл болгон 2011 онд тоглосон ба энэ нь дэлхийн алдартай сонгодог хөгжмийн бүтээл "Кармен"-ыг үндэсний морин хуур хөгжмөөр тоглосноор ЮНЕСКО-ийн дэлхийн хосгүй өвд бүртгэгдсэн морин хуур хөгжмийг дэлхийд таниулан сурталчилах, морин хуурын чуулгын урын санг дэлхийн сонгодог бүтээлээр баяжуулах, Монголын үзэгчдэд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг хүргэх, тэдний оюуны хэрэгцээг хангах зэрэг олон талын ач холбогдолтой тоглолт байсан юм.
Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр “Кармен сюит”-ийг улсын Филармонийн тайзнаа удаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.

2015 оны 11 - р сарын 13 - ны 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглох "Кармен сюит" тоглолтыг удирдаач МУСТА Д.Түвшинсайхан удирдан явуулах бөгөөд Морин хуур чуулга, Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид оролцох юм.

0 Сэтгэгдэл