Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Мэлхий хад - Монголын сайхан орон
Улаанбаатараас 65км-ийн зайд орших Хан Хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт байгалийн нэн сонин тогтоцтой “Мэлхий хад” хэмээх өндөр цохио бий.

Түүхийн сурвалж бичгүүдэд бичиж үлдээснээр Ойрадын Галданбошигт хааны “Зуун мод”-ны хэмээн нэрлэгдсэн манжуудтай хийсэн түүхэн том тулалдаан эдүгээгийн Горхи-Тэрэлжийн амны ойролцоо болж өнгөрсөн нь домог түүх болон амнаас ам дамжин яригдсаар бидний үед хүрчээ.

Энэ цохиог өвөг дээдэс маань “Мөнгөт цохио”, “Мөнгөт хад” хэмээн нэрлэдэг байсан нь Галданбошигт хааны дээрх тулалдаанаас улбаатай аж.

Хүч тэнцвэргүй энэ тулаанд Галданбошигт хааныг хайртай хатан Ану нь бүслэлтээс гарган тулалдах үедээ хүнд шархдаж, нутаг буцах замдаа одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт таалал төгссөн гэх яриа бий. Тиймээс энэ нутгийн сүрлэг нэгэн сайхан ууланд онголсон хатныг хүндэтгэн тэр нутгийг "Хатант" хэмээн нэрлэсэн нь одоо Хотонт хэмээн дуудагдах болсон гэдэг. Энэ тулааны дараа Галданбошигт хаан дайсанд хөөгдөхөөс болгоомжлон Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатахдаа ачаа бараагаа хөнгөрүүлж, олон тэмээнд ачиж явсан алт, мөнгөө нэгэн хадны хавцалд нуужээ. Гэтэл аян дайнд хамт явсан манж гаралтай хатан нь алт, мөнгөндөө хоргодоод байсанд хатныг хавцалд үлдээгээд явжээ.

Үүнээс хойш мэлхий хэлбэртэй уг хадыг “Мөнгөт цохио”, “Мөнгөт хад” хэмээн нэрлэдэг болсон бол алт, мөнгөө сахин үлдсэн хатан нь Хүүхэн уул болон хувирч энэ цагийг хүртэл хааны эрдэнэсийг манаж буй гэдэг. Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүртэй хэвтэж буй хүний дүр бүхий уул байдаг нь энэ ажгуу. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самар түүдэггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй, ихэд догшин хайрхан хэмээнэ. Харин эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг.

Тиймээс өвөг дээдэс маань их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан “Мөнгөт цохио”-г эрт үеэс хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа даатган хурайлж, баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлдэг байжээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан