Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Б.Баяр: Гэрэл зураг донтуулдаг, яг л “хар тамхи” шиг
Э.ГАНЦЭЦЭГ

Дуртай зүйлээ хийж амьдарна гэдэг амьдралыг амттай болгодог. Байгалийн сайханд аялж, гэрэл зураг авах хүсэлдээ хөтлөгдөн түүгээрээ амьдарч яваа байгалийн гэрэл зураг сонирхогч Б.Баяртай ярилцлаа.
Тэрээр аялагч, гэрэл зурагчин нөхөдтэйгээ хамтран “Мэдрэхүйн хэлхээс” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ “Blue Moon”галарейд дэлгэжээ.


-Байгалийн өнгийг дурангаар харахын сайхан нь юунд байдаг вэ?
-Сайхан байгальд аялж, зургийг нь авч, авсан зургаа өрөөлд үзүүлж, нүд, сэтгэлийг нь баясгах сайхан. Би ер нь хүүхэд байхын л аялах дуртай байлаа. Эхэн үедээ “очсон газрынхаа зургийг авч байя, хүнд үзүүлэх юмтай үлдье” гэж боддог байсан нь сүүлдээ хобби болж хувирсан хэрэг. Ер нь, гэрэл зураг гэгч зүйл хүнийг алгуурхан донтуулдаг, яг л “хар тамхи” шиг. Мөнгө л олдвол аппарат, гэрэл зургийн хэрэгсэлд зарцуулчихдаг юм. /инээв/

-Таныг байгалийн зургаар дагнадгийг гэрэл зураг сонирхогчид андахгүй?
-Тийм. Би зөвхөн байгалийн зураг л авдаг. Гэхдээ мэргэжлийнх биш л дээ. Зураг авах арга техникийг өнгөц мэддэг төдий. Гэрэл зураг сонирхож эхлээд 10 гаруй жил болж байгаа ч сүүлийн гурван жилд илүү идэвхитэй ажиллаж байна даа.

-Очсон аймгуудаас тань илүү очоогүйг нь асуух нь зөв байх?
-Ер нь бол 21 аймгаараа аялсан. Хүмүүсийн сайн мэддэг, үзэх ёстой газруудыг бүгдийг нь үзсэн. Гэхдээ очоогүй газар зөндөө бий. Байгалийн өвөрмөц тогтоцтой газруудад очиж, тэдгээрийг сонин, содон шийдлээр харуулахыг хүсдэг. Хилийн зурвас газруудад маш үзэсгэлэнтэй байгалийн тогтоц их байдаг. Тэр болгоныг дурандаа буулгахыг мөрөөддөг дөө. Жишээ нь, Ховд аймгийн Мөнххайрхан, Сутай хайрхан, Цамбагарав зэрэг Алтай Таван богдын ноён оргилуудыг дотроос нь дурандахыг хүсдэг. Ингэхийн тулд наанадаж мориор явах хэрэгтэй. Мөн багагүй хугацаа шаардагдана. Хүмүүс уул, усны зургийг нэг л янзаар авдаг. Тэрийг нь хүн болгон таньдаг. Хэрвээ тэдгээр уулсыг дотроос нь харуулж чадвал Альпийн нурууны зурагнаас дутахааргүй өвөр­мөц байгалийн тогтоц манай оронд маш их байдаг. Гагцхүү харах өнцөг л чухал юм.

-Эх орноосоо гадна очиж үзэхийг хүсдэг газар их л байдаг байх?
-Зөндөө зөндөө. Өдийг хүртэл гадны 30 гаруй орноор аялж. Ирэх жилийн хоёрдугаар сард Аляскад очиж туйлын туяаны зураг авахаар төлөвлөж байна. Мөн Исландыг зорих бодол бий. Сүүлийн хоёр жил ярьж байгаа ч, санхүүгийн асуудлаас шалтгаалаад чадахгүй л байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан