Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Сэтгүүлч Г.Золжаргалын “Хувь тавилан” кино Улан-Үдэд гарна

Телевизийн сэтгүүлч Г.Золжаргалын “Хувь тавилан” баримтат кино ОХУ-ын Буриадын нийсэлл Улан-Үдэд гарах гэж байна.

1930-аад онд улс төрийни хилс хэргээр шийтгүүлж ЗХУ-д цөлөгдсөн буриад эр Ваанчигийн эмгэнэлт хувь заяа, тэдний үр хүүүхдийн тухай  өгүүлсэн энэ кино Academy Аwards-2015-ын “Шилдэг баримтат кино”-ны шагнал хүртсэн юм.

33 минут үргэлжлэх энэ кинонлд Сталины бөөнөөр хэлмэгдүүлэлтийн үед хүн хатууу амьдрал туулсан монголчуудын тухай, монгол нүүдэллэн ирсэн буриадуудыг коммунист оросууд хэрхэн цээрлүүлж байсныг өгүүлсэн байна.

Дорнод аймгийн малчин Буриад Ваанчигийг 1934 онд монголын Дотоод яамныхан улс төрийн хилс хэргээр баривчилж ЗХУ-д хүлээлгэн өгсөн байна. Оросууд Ваанчигийг Карсноярскийн хязгаарт тайгад цөлж хамгийн хүнд нөхцөлд мод бэлтгэх ажил хийлгэсэн гэнэ. Ар гэрийнхнийг нь ч монголд Дотоод яамныхан амар заяа үзүүлсэнгүй.

Сталиныг нас барсны дараа Ваанчиг эстони бүсгүйтэй гэрлээд бага насны хүүхэдтэйгээ хамт 1954 онд Монголдоо эргэн ирснийг Ваанчигийн охин Марта Ванчиговна Санжеева-Лукина энэ кинонд дурсан ярьж байна.

“Хувь тавилан” киноны зураглаачаар З.Батбилэг ажиллаж Х.Мэргэн орос хэл дээр орчуулжээ.
“Хувь тавилан” кино Улан-Үдэ хотноо энэ сарын 23-наас эхлэн гарна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан