Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Д.Төрмөнхийн мэдэх “Женко”
“Түмний нэг” хэмээх хөрөг цуврал гаргах хүсэл эртнээс байлаа. Амьддаа бие биеэ хайрла гэсэн үг энэ цувралыг хийх сэдэл өгсөн бөгөөд бидний дунд байгаа эгэл баатруудын тухай өгүүлэх цуврал номын эхнийхийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгын тухай “Миний мэдэх Женко Баттулга” номоор  эхлүүлж, бичиж дуусгаад хэвлэлтэд шилжүүлэх гэж байна хэмээн сэтгүүлч Д.Төрмөнх дөнгөж “өлгийдэж” авч байгаа бүтээлийнхээ талаар өөрийн хөтөлдөг нийтлэлчийн буланд өгүүлжээ.

Сэтгүүлч Д.Төрмөнхийг монголчууд Бельгийн найруулагч Петер Бросэнстэй хамтран бүтээсэн “Нохойн орон” киногоор нь илүү сайн мэддэг. Дэлхийн 60 гаруй кино наадамд тунан оролцож, гран-при 9, тэргүүн дэд шагнал 23-ыг авсан энэ киногоор Монголын уран бүтээлчид дэлхийд танигдаж бас үнэлэгдэж болдгийг мэдэрсэн юм.  1990-ээд оны сүүлээр Швейцарийн Нионд болдог олон улсад өндөр зэрэглэлийн  баримтат кино наадмын Гран-приг “Нохойн орон” кинонд хүртээхэд харин сэтгүүлч Д.Төрмөнх өнөөх хэцүү нэртийнд байсан гэдэг.  Тэрээр энэ тухайгаа “Миний мэдэх Женко Баттулга” номондоо тодорхой оруулсан аж. ДУДС-д хамт суралцаж, тэр үеэс нөхөрлөж явсан хоёр хожим маш олон үйл явдалд хамт байсны нэг нь тэднийг холбодог 17 чингэлэг спиртийн гэх хэрэг байсан тухай номынхоо эхний бүлгийн тавдугаар хэсэгт бичсэнээ өөрийн­хөө нийтлэлчийн бу­ланд дэлгэн тавьжээ.

Тэрээр номынхоо тухайд “Магадгүй түүний тухай хамгийн сайн мэдэх сэтгүүлч би ч байж мэднэ. Номын эхний бүлгийн тавдугаар хэсгийг эхлэн уншигчиддаа танилцуулж байгаа нь ч бас учиртай.  Баттулга бид хоёрыг доор  өгүүлэх  үйл явдлаар л холбох нь элбэг.
Уг нь бид хоёр хамт ДУДС-д сурч байх үеэс нөхөрлөж эхэлсэн арвин түүхтэй хоёр билээ.

Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олон­той, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ?
Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ” хэмээн бичжээ. Тэгэхээр бид удахгүй бодит хүний бодит түүхийг өгүүлсэн хөрөг номыг номын сандаа нэмэх нь. Сэтгүүлч Д.Төрмөнхийн олноо дэлгэсэн хэсгээс үзвэл уншууртай ном болсон нь илт.  
0 Сэтгэгдэл
Хэчнээн төгрөгөөр энэ номыг бичүүлж байгаа бол....
Хамгийн их уншсан