Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Технологийн шинэ эрин үе “Li-Fi”
Гэрэлтэй бол амьдралтай. Энэ үгийг эрдэмтэд зүгээр нэг хэлсэнгүй. Өнөөгийн 21 дүгээр зуунд технологийн шинэ эрин үе эхэлж байна. Тэр нь гэрэлтэй газар та бидний мэдэх “Wi-Fi” хэрэглээний хурдаас 100 дахин хурдан шинэ “Li-Fi” юм. Гэрэлтэй газар үзэгдэгч харилцаа гэж нэрлээд байгаа энэхүү шинэ интернэтийн хурд, цацалт сүлжээ нь одоогийн бидний хэрэглээг дараагийн шатанд авчирч байгаа хэрэг.

Хамгийн анх 2011 онд энэхүү туршилтыг хийж эхэлсэн бөгөөд 2013 онд эрдэмтэд жинхэнэ шинжлэх ухааны талаас нь  хөгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр бид өнөөдөр “Li-Fi”-г ашиглах боломжтой болж байна. Хамгийн анх Эстони улсад энэ санааг гаргажээ. Нэг үгээр хэлбэл, гэрлийн хурдаас мэдээллийг дамжуулж байна ч гэж хэлж болох аж. Интернэт хэрэглэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа энэхүү шинэ технологи нь гэрэлтэй орчинд 400-гаас 800 терагерцын хурдтай мэдээлэл, дуу дүрс дамжуулж чадах юм байна.

2011 онд Шотландын Эдинбургийн их сургуульд Хералд Хаас гэгч залуу үүнийг анх нээжээ. Хамгийн эхэлж лед гэрэлний хурдаас мэдээлэл дамжуулах гэж судалгаа, туршилт хийсэн байна. Харин дараа нь гэрлийн хурдаар орчин цагт “Li-Fi” гэж “Wi-Fi”-г орлуулах тал дээр судалгаагаа эхлүүлжээ. Энэ бол шинжлэх ухааны салбарт шинэ нээлт бөгөөд Нобелийн шагнал хүртэж ч мэдэх бүтээл хэмээн эрдэмтэд ихэд сайшааж байгаа аж. Морцын кодоор мэдээлэл дамжуулах шаталбартай ч гэрлийн хурдаар гэрэлтэй газар илүү хурдан интернэт орчинг бүрдүүлэх юм байна. Секунд бүрт “Li-Fi”-г ашиглан 1.5  гегабайтын 18 киног асуудалгүй татах, хуулбарлах хурдтай байна гээд та нэг төсөөлөөд үзээрэй.
Эхний ээлжинд хөрөнгө оруулалт хийж шинэ технологийг хөгжүүлэх төсөл дээр Эстонийн“Дийпак Соланки” компани ажиллаж байна. Ямартай ч шинэ технологийн эрин үе бидний одоогийн хэрэглээг 100 дахин нэмэх цаг ойрхон иржээ.
0 Сэтгэгдэл
тэгээд гэрэл унтрахаар яах болж байна аа..
Хамгийн их уншсан