Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сансраас баялаг олборлохыг Обама хувийн компаниудад зөвшөөрчээ
Сансарт олборлосон баялгаа өөрсдийн дураар ашиглах боломжийг хувийн компаниудад олгосон хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зуржээ.

Уг хууль нь сансарт олборлосон баялгаа Дэлхийд хүргэсний дараа эзэмших эрхийг зохицуулах бөгөөд сансарт олборлосон бүх баялаг нь олборлогч компани эзэмшинэ гэсэн үг юм. Үүнээс гадна, олборлогч компаниуд 2023 он хүртэл Засгийн газрын хяналт шалгалтаас чөлөөлөгдөх бөгөөд энэ нь тэдэнд сансрыг эзэмших салбарт шинэ технологи боловсруулахад анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах ёстой байна.

“Түүхэн утгаараа энэ бол маш нааштай алхам юм. Магадгүй энэ нь манай соёл иргэншлийг өөрчлөхийг үгүйсгэх аргагүй. Нарны аймгийн баялгийг хэрэгцээндээ ашиглах боломжтой болох тэр мөч удаан хугацаанд дурсагдах болно. Хуульгүйгээр үүнийг хийх боломжгүй байсан”  гэж “Deep Space Industries” компанийн төлөөлөгчид мэдэгджээ.

Харин The Conversation сэтгүүлийн сэтгүүлч Гбенга Одунтан дээрх хууль нь сансартай холбоотой хэд хэдэн чухал гэрээг зөрчиж байна гэж үзэж байна.

“Энэ хууль нь 1967 онд байгуулсан Сансрын тухай гэрээ, мөн 1979 оны Сарны тухай гэрээг зөрчиж байж магадгүй. Тухайн үед улс орнууд тэнгэрийн биетүүтэд бүх улс эрх тэгш байх зарчмыг тунхагласан. Өөрөөр хэлбэл, сансрын объектуудад эрх мэдлийг тараан хувааж өгөх нь хууль бус үйл ажиллагаа гэсэн үг юм” гэж Одунтан хэлжээ.

Тус сэтгүүлд мэдээлснээр, сансарт ийм ажил явуулахтай холбоотой болгоомжлол мөн эрдэмтэд  байгаа аж. Сансрын аппаратууд солируудад дэлхийн бичил биетүүдийг аваачиж магадгүй бөгөөд энэ нь ирээдүйд судалгааны ажилд саад болж магадгүй гэж тэд үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан