Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Т.Мягмарсүрэн Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Туркийн Истанбул хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдсон Гиннессийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгэх шалгаруулалтад Монголын оюун ухааны академийн тамирчин Т.Мягмарсүрэн оролцсон ч харамсалтай нь дэлхийн дээд амжилтыг шинэчилж чадсангүй.

Түүний оролцсон “Хүн хуанли” төрөл 1600-2099 оны хооронд өгөгдсөн он, сар, өдөр ямар гараг болохыг алдаагүй тооцоолох дүрэмтэй. Оролцогч эл даалгаварыг 60 секундэд гүйцэтгэх ёстой бөгөөд одоогоор дэлхийн дээд амжилтыг Куба гаралтай АНУ-ын тамирчин Yusnier Viera эзэмшдэг аж. Энэ төрөлд оролцох тамирчидын оноог дүгнэхдээ нэг алдах эрх олгодог бөгөөд хэрэв хоёр ба түүнээс дээш алдвал зөв хариу гаргасан ч оноо тооцдоггүй хатуу дүрэмтэй юм. Манай тамирчин Т.Мягмарсүрэн эхний 118 өдрийг 60 секундэд бодож дэлхийн дээд амжилтаас илүү тооцоолсон ч 85 дахь бодлого дээр хоёр дахь алдаа гаргаж Геннисийн амжилтад бүртгэгдэж чадаагүй байна. Гэхдээ Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан