Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Туркт байгаа Сирийн иргэдэд гурван тэрбум ам.доллараар тусална
Сири, Ирак, Ливан, Ливи зэрэг улсаас маш олон хүн сүүлийн жил Европ руу цагаачлах болсон. Үүнийг Турк улс “хүнлэг” талаас нь харж цагаачдад тусламжийн гараа сунгасан гэж тайлбарласан. Гэвч  цагаачдын дунд шургалсан террористууд Европ руу дамжин орсон гэсэн мэдээлэл Европын холбоо Турк улсыг хүндхэн байдалд оруулаад байна.

Турк Сирийн цагаачдад тусалсан ч нөгөө талаараа Европт хүнд хэцүү нөхцөл байдал дагуулсан гэдэгтэй маргах аргагүй. Тэгвэл Европын улс орнууд руу дахиж цагаачдыг гаргахгүй байх тухай гэрээнд Турк улс нэгдэж байгаагаа илэрхийлж “шинэ эхлэл” хэмээн үүнийгээ тайлбарлажээ. Бичиг баримт болон хэрэгцээтэй мөнгийг цагаачдад олгох бөгөөд хилээр цагаачдыг дахин Европ руу оруулахгүй байх талаар талууд шийдвэрт хүрчээ.

Энэ талаар Туркийн Ерөнхий сайд Ахмед Давутоглу “Европын 28 улс орон Сирийн цагаачдыг хүлээн авах боломжгүй гэдгээ зарлаж байгаа. Турк улсад яг одоо байгаа гэх 2,2 сая Сирийн иргэдэд гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ” гэлээ. Уг мөнгийг Европын холбооны тусламжийн сангаас гаргуулахаар тохиролцжээ. Ийнхүү мөнгө өгч буй нь цагаачдад туслах гэсэн Европын ард түмний сэтгэл гэдгийг ойлгохыг хичээгээрэй гэх зүйлийг албаныхан мэдэгдсэн. Тусламжийн мөнгийг Турк улс Сирийн иргэдэд тараах бөгөөд хоол хүнс, цэвэр ус, түр орогнох байр сав, майхан гээд хэрэгцээт бүхэнд хангалттай хүрнэ гэлээ. Хамгийн гол нь улс орнууд ингээд цагаачдад дахин үүд хаалгаа нээхгүй бололтой.
Анкара хотын зүгээс Сирийн иргэн бүрт Туркийн Засгийн газар боломжит бололцоогоор туслах сэтгэл бий гэдгээ мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Турк улсаар дамжуулан Шенгений орнуудын виз авахыг уулзалтаар зохицуулж хэлэлцсэн байна. Харин ОХУ-ын хэвлэлээр үүнийг буруутгасан мэдээлэл гарч байгаа юм. Тэд “Цагаачдаас салах гэсэн Турк Европын орнуудын увайгүй үйлдэл” хэмээн мэдээлжээ. Учир нь цагаачид эх оронгүй, дайн дажнаас зугатааж яваа. Тэдний дунд террорист байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ цагаачдыг хянах ажилд их мөнгө зарцуулах учраас Сирийн иргэдийг дахин Европ руу хөл тавиулахгүй байх арга олж гэсэн мэдээ ч гарч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан