Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Умард солонгосын загасчдын цогцостой завь японы эрэгт хөвж очжээ

Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор дотроо 22 хүний цогцостой загасдын 12 модон завь японы эрэгт ойртож ирлээ гэж Японы эргийн хамгаалалтын алба мэдээлснийг Рейтер агентлаг дамжуулжээ. Мөрдөн шалгасан албан ёсны дүн гараагүй ч энэ бүх завь Умард Солонгосын загасчдынх гэсэн таамаг гаргаж байна. Нэг завь нь бүр Умард Солонгосын армийнх байжээ. Энэ моторт завинуудад чиглэл заах төхөөрөг байхгүй байснаас үзэхэд загасчид задгай далайд чиглэлээ алдан төөрч даарч, өлсч үхсэн бололтой гэсэн байна.
Умард Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүсийн яриагаар бол БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун загасны аж ахуй нь гадаад валютын эх үүсвэрээс гадна газар тариаланг бодвол байгалиас хараат биш, хүнс бэлтгэх хамгийн зохистой арга хэлбэр гэж мэдэгджээ. Ийм болохоор загасчид төдийгүй, тэнгисийн цэргийнхэн ч аль болох их загас барихыг мэрийдэг болсон гэнэ. Харамсалтай нь тэд эргээс холдсоор зүг чигээ алдан, шатахуунгүй болж улмаар амь алддаг болсон бололтой.

0 Сэтгэгдэл