Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Ким Чен Уны нагац эгч БНАСАУ-гаас дүрвэгсдийг Сөүлийн шүүхэд өглөө

Умард Солонгосоос дүрвэж Өмнөд Солонгос очсон гурван хүнийг телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндэд нь халдан гүтгэлээ хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сук өмнөдийн нийслэл Сөүлийн шүүхэд өгсөн байна.
Ко Ен Сук нь удирдагч Ким Чен Уны талийгаач эх Ко Ен Хигийн эгч юм байна. Тэрээр залуу удирдагчийг Швейцарт суралцаж байхад харж хандаж байсан ч 1998 онд АНУ-д очиж өнөө хүртэл тэндээ нөхөр Ли Кантайгаа амьдарч байгаа гэнэ.
Гэтэл саяхнаас Умард Солонгосоос дүрвэж гарсан гурван хүн өмнөдийн телевиз, радиогоор БНАСАУ-ын нөхцөл байдал, амьдралын талаар байнга ярьж байгаа нь нагац эгчийн дургүйг хүргэжээ. Нэг удаагийн нэвтрүүлгээр солонгосын хойгийг япончууд эзлээд байх үед Ко Ен Сукийн эцэг нь японы булаан эзлэгчдэд тусалж, тэдний талд ажиллаж байсан гэж ярьсан гэнэ. бас Ким Чен Уны ах Ким Чен Намыг хятад руу гаргах ажлын ард Ко хатагтай байсан гэж ярьжээ. Умардаас зугтагсад бас Ко Ен Хи нь зугтахынхаа өмнө “Ким Чен Ирийн нууц сан” эрхэлж байгаад мөрийтэй тоглоом, гоо сайхны мэс засалд үрсэн гэж ярьсныг баримт болгожээ.
Ко Ен Сук энэ бүх ярианы төлөө дүрвэгсдийг Сөүлийн шүүхэд өгч 10 сая вон нэхэж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ. Өмнөд Солонгосын шүүхэд түүнийг өмгөөлөгч нь төлөөлөх юм уу, Ким Чен Уны нагац эгч өөрөө Сөүлд очих эсэх нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл