Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ойрын 10-20 жилд японы ажлын байрны талыг робот эзэлнэ

Ойрын 10-20 жилд өнөөдөр японд хүмүүсийн хийж байгаа ажлын талаас илүү хувийг нь хиймэл хүн буюу робот гүйцэтгэнэ гэнэ. Тэд том худалдааны төвийн ажилтан, таксины жолооч, зочид буудлын цэвэрлэгч, хамгаалалтын албаны ажилтан зэрэг ажлуудыг хийх болно гэжж Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүдийн оролцоотой Номурагийн судалгааны хүрээлэнгийн илтгэлд дурдсаныг NHK телевиз дамжуулсан байна.
Японы хөрөнгө оруулалтын “Номура секьюритиз” гэдэг тэргүүлэх банкны дэргэд ажилладаг Номура хүрээлэнгийн шинжээчид японд хамгийн түгээмэл, тэгээд зайлшгүй чухал ажлын байруудыг компьютерээр орлуулж болох эсэхэд судалгаа хийж 601 төрлийн ажлаас 235-ыг нь робот хийж гүйцэтгэж чадах юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Өнөөдөр Японд 25 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь тус улсын ажиллах хүчний 49 хувь болж байгаа юм.
Судалгаанаас үзэхэд хүмүүстэй идэвхтэй харьцдаг эмч, багш, аяллын хөтөч, үсчин зэрэг ажил мэргэжлийг робот орлон гүйцэтгэж чадахгүй гэж гарсан байна. Мөн авьяас чадвар шаардсан нарийн мэргэжил болох хөгжимчин, кино найруулагчийн ажлыг ч робот орлож амжихгүй гэжээ.
Шинжээчид бас технологийн ийм хөгжил нь зарим ажил мэргэжлийг бүр байхгүй болгоно гэсэн байна. Японы хүн ам хурдацтай хөгширч, ажиллах хүч дутагдах явдал өсч байгаагаас үүдэн ийм судалгаа явуулсан байна. Японы өнөөгийн хүн амын өсөлт, наслалт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд энэ улсын нийт хүн амын 36 хувь нь 65-аас дээш насны хүмүүс болно гэж хүн ам зүйн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл