Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
LIBERATION: Хаан Путин, султан Эрдоган хоёр ижилдээ ижил

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн тэргүүн Тайип Эрдоган хоёр ижилдээ ижил, улстөрийн бодлогоороо  ч, сэтгэцийн байдлаараа ч ихэр гэж болно хэмээн сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулан францын Libération сонинд бичжээ.
Чухамдаа энэ нь л Сирийн хямралын асуудлаар тэднийг бие биеийнх нь эсрэг тавьж “энэ хоёр дарангуйлагчийг” бүр зөрчилдөөнд хүргээд эсрэг тэсрэг байрлалд оруулаад байгаа юм гэсэн байна.
“Улс төрийн талаас нь  ч, сэтгэцийн талаас нь ч харахад  тэд яг л ихэр гэсэн үг” гэж Libération-ы сэтгүүлч Марк Семо бичжээ. Тэд өнөөдөр хэдийгээр бие биедээ дайсагналцаж байгаа ч нэгэн цагт “бие биенээдээ тэмүүлсэн  найзууд л байсан шүү дээ” гэж зохиогч бичсэн байна.

“Хаан”, “султан” засгийн эрхийг ганцаараа эзэгнэж, бүхнийг өөрөө шийддэгээрээ адилхан гээд “Бурхан тэдэнд өнгөрсөн агуу байдал руу буцах гэсэн тийм шунал номлосон” гэжээ.
Сэтгүүлчийн бичсэнээр бол тэд ямар ч шүүмжлэлийг тэвчдэггүй, сөрөг хүчнээ үзэн ядаж, сонгогчдынхоо сэтгэлзүйд үндэсний үзэл төлөвшүүлэхдээ цэргийн дарангуйлал ашиглах дуртай хүмүүс гэсэн байна.
Үүндээ  Марк Семо оросын удирдагчийг бөмбөгдөгч онгоц нь сөнөсний төлөө эсэргүүцлээ илэрхийлж байгаа байдал, Туркийн төрийн тэргүүний улсынх нь агаарын хилийг зөрчсөний төлөө гаргаж байгаа авир зэргийг жишээ болгосон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ хоёр орны харилцааны хурцадмал байдлыг намжаахыг оролдож байгаа ч ахиц гарахгүй байна гэж зохиогч бичээд энэ бүх хямрал, зөрчилдөөний гол зангилаа нь  Сирийн хямралыг ашиглах гэсэн хоёр орны ашиг сонирхлоос үүдэлтэй гэжээ.
Кремлийн суртал нэвтрүүлгийн гол зорилго нь Турк ч юм уу, Саудын Араб, Франц гээд Башар Асадыг Сирийн тэргүүнээр үлдээхгүй хэмээн сирийн сөрөг хүчнийг дэмжиж байгаа бүхий л улс орон, тоглогчдыг замаасаа зайлуулах явдал гэж болно. Нөгөө талаас Путин Башар Асадыг хэнээр солихоо бас мэдэхгүй байгаа юм. Гэхдээ тэр бас хуучин Зөвлөлт холбоот улсын орон зайд, нэг удаа бүр Орост болсон аюултай нөхцөл байдлыг давтахыг хүсэхгүй байгаа хэмээн Марк Семо Libération сонинд  бичсэн өгүүлэлдээ дурджээ.
0 Сэтгэгдэл
Сөрөг хүчин гэдэг нь тэр бүр сайн юм биш гэдгийг бид өөрсдийнхөө жишээгээр үзэж байна. Сирийн тэр олон сөрөг хүчин чухам хэн, хэн нь болох нь мэдэгдэхээ больсон алчуурчид шахуу болцгоосон биз. Тэгэхээр нэг хэсэгтээ Асад нь дээр. Тэр мөнх биш .
Orost putin shig l udirdagch heregtei.baruuniihan orosiig zadlah sonirholtoi choi ch chadahgui.zadarval ene delhii tsomiin suireld orno.islamiihan tsomiin zevsegiig n hudaldaad l avna shuu dee.
hend zoriulj eniig tabij baigaa mal be elbegdorjtonguudod dolignoo yu
Хамгийн их уншсан