Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНУ Тайландын онгоцонд “хориг” тавив
АНУ-ын иргэний агаарын тээврийн олон улсын нислэгийн удирдах газар Тайланд улсын иргэний агаарын тээврийг газар нутагтаа нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь Тайландын онгоцнууд техникийн хувьд аюултай гэсэн үнэлгээ авсан хэдий ч засвар үйлчилгээ хийхгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүрчээ. Тайланд олон улсын стандарт хангахгүй онгоцонд ашигласаар байгаа нь АНУ-ын агаарт нэвтрэх эрхээ хасуулж байгаа юм байна. Тиймээс бусад улс орнууд ч гэсэн Тайландын онгоцоор үйлчлүүлэх нь аюултай гэсэн мэдээ мэдээллийг цацаж эхэлсэн.
Өнөөдөр Тайланд улс Ази, Европын чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна. Үүнийг дагаад Тайландын жуулчдын тоо эрс багасах нь тодорхой. Нөгөөтэйгүүр олон улсын иргэний агаарын тээврийн агентлагуудын дунд Тайландын нэр хүнд унасаар байгаа юм. Хамгийн сүүлд 1997 онд Тайланд улсын иргэний агаарын тээврийн стандартыг дагаж мөрдөх заавар зөвлөгөөг авч байсан ч өнөөдөр хоёр дахь удаагаа Тайландын онгоц аюултай гэсэн тодорхойлолт авлаа.
АНУ-ын иргэний агаарын тээврийн олон улсын нислэгийн удирдах газар Тайланд улсын иргэний агаарын тээврийг газар нутагтаа нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь Тайландын онгоцнууд техникийн хувьд аюултай гэсэн үнэлгээ авсан хэдий ч засвар үйлчилгээ хийхгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад хүрчээ. Тайланд олон улсын стандарт хангахгүй онгоцонд ашигласаар байгаа нь АНУ-ын агаарт нэвтрэх эрхээ хасуулж байгаа юм байна. Тиймээс бусад улс орнууд ч гэсэн Тайландын онгоцоор үйлчлүүлэх нь аюултай гэсэн мэдээ мэдээллийг цацаж эхэлсэн. Өнөөдөр Тайланд улс Ази, Европын чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна. Үүнийг дагаад Тайландын жуулчдын тоо эрс багасах нь тодорхой. Нөгөөтэйгүүр олон улсын иргэний агаарын тээврийн агентлагуудын дунд Тайландын нэр хүнд унасаар байгаа юм. Хамгийн сүүлд 1997 онд Тайланд улсын иргэний агаарын тээврийн стандартыг дагаж мөрдөх заавар зөвлөгөөг авч байсан ч өнөөдөр хоёр дахь удаагаа Тайландын онгоц аюултай гэсэн тодорхойлолт авлаа.
0 Сэтгэгдэл























