Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Хойд бүсийн хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Албан даалгавар өгчээ
Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн автобуснуудтай холбоотой хэд хэдэн томоохон авто осол гарч хүний амь эрсдсэн үйл явдал болсон. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээ тухай” албан даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өгсөн ба нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг эрсдэл багатайгаар даван туулахад үйл ажиллагаагаа эрчимүүлэн, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт зохицуулалтыг эрчимжүүлж, жолооч нарын сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэх зорилгоор үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад энэхүү “албан даалгавар”-ыг хэрэгжүүлж ажиллахыг даалгажээ.
1. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандарт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Зам, тээврийн сайдын 2015 оны “Нийтийн аюулгүй байдал хангах, тээврийн үйлчилгээнд сахилга чангатгах, хариуцлага өндөржүүлж ажиллах 03 дугаар албан даалгавар ”, Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалыг мөрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Автозамын газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазар, Улаанбаатар Смарт ХХК, Төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад
2. Улаанбаатар хотын алслагдсан захын гэр хороололын автобусны эцсийн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, байгаль, цаг уурын нөхцөл шалтгаанаар үүссэн хальтиргаа, гулгаа, хүндрэл, бэрхшээлийг цаг алдалгүй арилгах ажлыг /элс, давс, хайрга цацах/ Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГазар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтэст
3. Гэрээ хэлцэлгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлсэн эсэхэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газарт
4. Нийтийн зорчигч тээврийн салбарт дагаж мөрдөх хууль эрх зүйн акт, дүрэм журам, стандартуудыг тээвэрчдэд сурталчлан таниулах, сургалтанд хамруулан ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар Смарт ХХК, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч ажахуйн нэгж, байгууллагуудад
5. Улаанбаатар хотын алслагдсан захын гэр хороололын автобусны эцсийн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, байгаль, цаг уурын нөхцөл шалтгаанаар үүссэн хальтиргаа, гулгаа, хүндрэл, бэрхшээлийг цаг алдалгүй арилгах ажлыг /элс, давс, хайрга цацах/ Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГазар, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтэст тус тус даалгасан байна.
Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавьж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж, ажилласан тухай дүн мэдээ, биелэлтийг Нийслэлийн ЗХАБайдлыг хангах ажлын хэсгийн хуралд танилцуулж ажиллахыг дээрх байгууллагуудад үүрэг болгожээ.

0 Сэтгэгдэл