Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Хэнд ч хэрэггүй зүйлсийг урлагийн бүтээл болгожээ
“Миний бүтээлүүдийн утга санаа нь мөнх бусын тухай болон дархлаа гэсэн санаан дээр тогтоно. Амьдрал дээрх юмс хэдийгээр түр зуурын чанартай ч, бүх зүйлс оршин тогтнох гэж тэмүүлж байдаг. Үүний нууц нь дархлаа бөгөөд, энэ нь өсөн дэвжихтэй адил үнэ цэнэтэй юм" хэмээн өгүүлэх Э.Жанцанхоролын “Холимог дархлаа” уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийгээд удаагүй байгаа ч хүмүүсийн хөл тасрахгүй байна. Энэхүү үзэсгэлэнг Монголын урлагийн зөвлөл Монголын орчин цагийн дүрслэх урлагийн авьяаслаг залуу уран бүтээлчдийг гадаад дотоодод таниулан сурталчлах үйл ажиллагааг “Улаан гэр” нүүдлийн галерейгаар дамжуулан хүргэдэг уламжлалынхаа дагуу зохион байгуулжээ.

Орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл Нари Вард (Nari Ward)-ийн шавь болж, АНУ-ын Нью-Йорк хотын Хантэр (Hunter) коллежид элсэн орж суралцсан Э.Жанцанхорол нь холимог буюу hybrid баримлын төрлөөр бүтээлүүдээ хийжээ. Hybrid бүтээл нь сүүлийн үед эрчтэй хөгжиж буй орчин үеийн урлагийн төрөл юм. Түүний уран бүтээлийн урлангаар аялахад эргэн тойрон хэнд ч хэрэггүй эд зүйлс болох картон цаас, хайрцаг, эвэр, төмөр, банз, хавтанг хэрхэн урлагийн бүтээл болгосныг нь та харж болно. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл хэн бүхэнд нээлттэй юм байна.

0 Сэтгэгдэл