Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Мона Лиза”-гийн зургийн дор өөр нууц хөрөг байна гэнэ
Леонардо да Винчигйин алдарт Жоконда хэмээх “Мона Лиза” хөрөг зургийн дор өөр бас нэг нууц хөрөг зураг байсан нь илэрсэн байна.
2004 оноос хойш өөрийн “үе давхаргыг хүчитгэх” аргаар урлагийн бүтээл судалж байгаа Францын эрдэмтэн Паскаль Котт ингэж мэдээлснийг BBC News дамжууллаа.
Тэрээр ил байгаа будгийн цаадах үе давхаргыг гэрэл, камерын тусламжтайгаар “харж” задлан шинжлэх аргаар зураг хэрхэн бүтсэнийг тодорхойдог гэж өөрөө ярьжээ.
Эрдэмтний хэлснээр бол “Мона Лиза”-гийн зургийн дор өөр нэг эмэгтэйн хөрөг байна гэнэ. Түүний нүүрэнд Жокондагийн нууц инээмсэглэл байхгүй арай өөр зүгт харж байгаа юм байна.
Паскаль Котт өөрийн нээлтдээ бүрэн итгэлтэй байгаагаа хэлээд “шинжилгээний явцад та бидний 500 жилийн туршид мэдэх Мона Лизагаас огт өөр эмэгтэйн хөрөг ард нь байгааг харсан. Энэ бол бидний мэдэх Мона Лиза биш. Энэ бол энэ гайхамшигт зургийн талаарх олон домог яриаг эцэслэж, бидний мэдэх ойлголтыг өөрчилж байна. Энд өргөн нүүртэй, малгайтай эмэгтэйн хөрөг бий” гэжээ.
Урлаг судлаач олон хүн мэргэжил нээгтнийхээ энэ таамагдлалыг хүлээн зөвшөөрч байна. Оксфордын их сургуулийн урлагийн түүхийн профессор Мартин Кемп жинхэнэ Мона Лизагийн хөргийг бүтээсэн будгийн цаана өөр үе давхарга байгаа гэжээ.
Зургийн түүхтэй холбоотой баримт бичиг судлаач Эндрю Грэм-Диксон ч бас Коттын нээлтийг “Зууны гол үйл явдлын нэг” гэсэн байна.
Харин Луврын музейн судлаач эрдэмтэд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
tuwugtei ym delhii dayaaraa neg hunii zursan zurgiig gaihaal bichreel angaigaad bh ym yug n uhaj tunhuud baidinde
Леонардо да Винчигйин алдарт Жоконда хэмээх “Мона Лиза” хөрөг зургийн дор өөр бас нэг нууц хөрөг зураг байсан нь илэрсэн байна. 2004 оноос хойш өөрийн “үе давхаргыг хүчитгэх” аргаар урлагийн бүтээл судалж байгаа Францын эрдэмтэн Паскаль Котт ингэж мэдээлснийг BBC News дамжууллаа.
Тэрээр ил байгаа будгийн цаадах үе давхаргыг гэрэл, камерын тусламжтайгаар “харж” задлан шинжлэх аргаар зураг хэрхэн бүтсэнийг тодорхойдог гэж өөрөө ярьжээ.
Эрдэмтний хэлснээр бол “Мона Лиза”-гийн зургийн дор өөр нэг эмэгтэйн хөрөг байна гэнэ. Түүний нүүрэнд Жокондагийн нууц инээмсэглэл байхгүй арай өөр зүгт харж байгаа юм байна.
Паскаль Котт өөрийн нээлтдээ бүрэн итгэлтэй байгаагаа хэлээд “шинжилгээний явцад та бидний 500 жилийн туршид мэдэх Мона Лизагаас огт өөр эмэгтэйн хөрөг ард нь байгааг харсан. Энэ бол бидний мэдэх Мона Лиза биш. Энэ бол энэ гайхамшигт зургийн талаарх олон домог яриаг эцэслэж, бидний мэдэх ойлголтыг өөрчилж байна. Энд өргөн нүүртэй, малгайтай эмэгтэйн хөрөг бий” гэжээ.
Урлаг судлаач олон хүн мэргэжил нээгтнийхээ энэ таамагдлалыг хүлээн зөвшөөрч байна. Оксфордын их сургуулийн урлагийн түүхийн профессор Мартин Кемп жинхэнэ Мона Лизагийн хөргийг бүтээсэн будгийн цаана өөр үе давхарга байгаа гэжээ.
Зургийн түүхтэй холбоотой баримт бичиг судлаач Эндрю Грэм-Диксон ч бас Коттын нээлтийг “Зууны гол үйл явдлын нэг” гэсэн байна.
Харин Луврын музейн судлаач эрдэмтэд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
1 Сэтгэгдэл
Alibek
Hh
2024.09.29
2015.12.09



















