Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов
Өнөөдөр 6-8 хэм дулаан байна
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Уран барималч, зураач Намдагийн Дашнямд Төрийн соёрхол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн гарамгай бүтээлүүд туурвиж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Төрийн соёрхлыг хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг Намдагийн Дашнямд гардуулан өгөв. Төрийн соёрхол хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонсголоо. Уг зарлигт “Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа Даши Намдаков – Намдагийн Дашнямд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсүгэй” гэжээ.
Намдагийн Дашням 1967 онд Буриадад төрсөн. 1992 онд ОХУ-ын Красноярск хотын Урлагийн дээд сургууль төгсөж 1990-ээд онд төрөлх Улаан-Үд хотдоо өөрийн урлангаа байгуулж уран бүтээлээ туурвиж эхэлжээ.
Тэрбээр шинэ зууны эхнээс Азиас Европ, Европоос Америк хүртэл олон зуун үзэсгэлэнд оролцож тэргүүн болоод бусад шагналуудыг хүртэж байжээ. Түүнийг “тайлбарлагдашгүй хүч агуулсан уран бүтээлч, дэлхийн хэмжээний уран барималч”, “Түүний уран бүтээлд хил хязгаар гэж үгүй, орон зай, цаг хугацааны хязгаар байхгүй” хэмээн урлаг судлаачид дүгнэсэн байдаг.
Н.Дашнямын “Чингис хаан”, “Тэнгэр, газрын дундах нүүдэлчин”, “Бөө”, “Анчин”, “Морьтон”, “Бөмбөртэй лам”, “Харваач”, “Чингисийн удам”, “Шонхор шувуутай цэрэг” уран баримал, “Алтан Шори” болон “Азийн төв” уран баримлын цогцолбор зэрэг нь нүүдэлчдийн соёл, гүн ухаан, Монгол угсаатнуудын түүх уламжлалыг илтгэсэн төгс бүтээлүүд хэмээн үнэлэгдсэн байна. Тэрбээр “Би үндэс угсаа, унаган байгалиасаа тасрах аргагүй” гэж ярьдаг.
Н.Дашнямын бүтээлүүд одоогоор дэлхийн 25 орны урлагийн музейд хадгалагдаж байна. Түүнчлэн ОХУ, Франц, Герман, Белги, Швейцарь, Финланд, АНУ болон Япон, Хятад зэрэг орны улс төр, бизнесийн алдартай хүмүүсийн хувийн цуглуулга, уран бүтээлийн санд байдаг аж.

0 Сэтгэгдэл