Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Цаг хугацаагаар аялагч гэсэн баримтыг шинжээчид няцааж байна
Цаг хугацаагаар үнэхээр аялдаг тохиолдол байдгийг баталсан мэт гэрэл зураг, кино кадр олон байдаг. Энэ бүхнийг эрдэмтэд няцааж ийм зүйл байхгүй гэж баталж байна хэмээн британийн Express сайт мэдээллээ.

Үүний нэг нь алдарт Чарли Чаплины 1928 онд авсан нэг кинон дээр цаагуур өнгөрч байгаа эмэгтэй гараа чихэндээ бариад явж байгаа нь үнэхээр л гар утас бариад яваа юм шиг харагддаг. The Atlantic хэвлэлийн редактор Николас Жексоныхоор бол киног анхааралтай үзвэл нууц нь их энгийн гэнэ. Тэр эмэгтэй тухайн үед ашигладаг байсан сонсголын аппарат чихэндээ хийсэн, түүнийгээ л гараараа дэмжин тогтоож байгаа нь тэр аж.

Маргаан дагуулсан өөр бас нэг баримт бол 1938 онд авсан хар цагаан зураг дээрх эмэгтэй. Энэ эмэгтэй мөн л гар утсаар ярьж байгаа юм шиг гарчээ. Харин судалгааны явцад энэ бүсгүй үнэхээр утасгүй аппаратаар ярьж байгаа нь тогтоогдсон байна. Гертруда Жонс гэдэг эмэгтэй 17 насандаа ярианы утасгүй аппарат бүтээх туршилтад оролцож байсан таван хүний нэг байсан гэнэ. Энэ талаар түүний ач хүү нь судлаачдад ярьсан байна. Түүний ярьснаар бол Гертруда тэр үед Дюпоны үйлдвэрт ажилладаг, энэ зургийг авах үед тэрээр инженерүүдийнхээ нэгэнтэй ярьж байсан гэнэ.

Өөр бас нэг гайхаш төрүүлсэн зураг бол Канадын музейд байдаг 1940 оны арваннэгдүгээр сард  Саус Форкийн гүүрийн нээлтийн үеэр авсан гэрэл зураг. Цугларсан олны дунд нүдний хар шил зүүсэн өндөр нуруутай залуу тод харагдана. Түүний хар шил, энгэр дээрээ зурагтай футболк, хүзүүнд нь зүүлттэй аппарат поляроид байгаа нь яагаад ч тэр үеийнх биш. Үүнээс үүдээд энэ бол цаг хугацаагаар аялагч гэсэн таамаг гарч.
Харин нягтлан судалсны дүнд 1940 онд ингэж хувцаслах боломж байсан гэдгийг нотолжээ. Яг ийм загварын нарны шил бүр 1920-иод онд гарсан байж. Футболк нь болохоор багийн бэлгэ тэмдэгтэй спорт цамц юм байна. Гэрэл зургийн аппаратын тухайд тэр үед хэдийнээ гарчихсан байсан аппарат л тэгэж харагдсан хэрэг гэж шинжээчид тайлбарлажээ.
0 Сэтгэгдэл
medeej yamar ch utagagvi herew bidnii dund ireedvigees irsen hun alhaj baiwal bid ungursun uyiinhen bolj taarna gewch bidend bas ungursun uye baigaa ingeed harah ym bol hen heniihee ireedvi ungursun odoo gedgee medhee baina shal utaggvi bizde. ireedvigees irsen hund ch bas ireedvi bjil bgaa
PHOTO SHOP
Хамгийн их уншсан