Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Дэлхийн хамгийн зартай хакерч Митник одоо томоожсон

1996 оны есдүгээр сарын 16-нд хакерч Кевин Митникийг АНУ-д баривчилжээ. Оюутан залуу АНУ-ын Батлан хамгаалах яам Пентагоны компьютерийн сүлжээг эвдэлсэн гэнэ.
Энэ үеэр Митник “Цөмийн дайн эхлүүлэхэд надад ердөө гудамжны автомат телефоны харилцуур авахад хангалттай” гэж мэдэгдэж байсан юм.
Митник сүлжээнд нэвтрэх энэ ажлаа бүр хүүхэд байхдаа эхэлснэ юмсанж. 12 настайдаа тэрээр автобусны тасалбар хуурамчаар хийх арга сэдэж, хот дотор дуртай газраа үнэгүй зорчдог байж.
16 насандаа Митник Digital Equipment Corporation компанийн компьютерийн сүлжээг эвдэлж тэнд байсан материалуудыг хулгайлснаар нэг жил хорих, гурван жил цагдаагийн хяналтад байх ял авчээ.
1996 онд Митник  дахиад л баривчлагдаж  цөмийн дайны тухай хэлсэн үгнээсээ болоод ганцааричлсан камерт хоригдоход хүрсэн байна. Тэр торны цаана 12 сар суугаар, цаана нь бас гурван жилийн турш цагдаагийн хяналтад байх болжээ.
Гэхдээ тэрээр өөрийн мэргэшсэн “ажлаа” орхисонгүй сүлжээнд нэвтэрч эвдэлсээр аргагүйн эрхэнд зугтаахад хүрсэн байна. Гурван жилийн турш хуулийнхнаас нуугдаж зохиомол гар утас ашиглан амьдарчээ.
Улс орон даяар хамгийн их эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтэнд тооцогдож байсан түүнийг 1999 онд  баривчилж компьютерийн хэд хэдэн бүлжээ болон үүрэн телефоны сүлжээнд нэвтэрч эвдэлсэн хэргээр 46 сар хорих ял өгөөд, үүн дээр тэнсэн харгалзах нөхцөлийн журам зөрчсөний нь төлөө 22 сарын хорих ял нэмжээ.

Митник 1999 онд шоронгоос гарснаасаа хойш өөрийн хакерын ажиллагаануудын талаар хэд хэдэн ном бичиж гаргажээ. Мөн Цутоми Симомура, Жон Маркофф нар Митникийн намтраар “Сүйтгэл” гэдэг кино бүтээж дэлгэцэнд гаргасан байна. Хамгийн сонирхолтой нь  энэ киног зохиогч, компьютерийн сүлжээний шинжээч Симомурогийн компьютерийн сүлжээнд Митник нэвтэрч, эвдэлж байжээ.
                
Өнөөдөр 52 настай Кевин Митник компьютерийн аюулгүй байдлын талаар үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компани ажиллуулдаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан