Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Бүх цаг үеийн хамгийн их гүйлгээтэй ном “Дон Кихот”

Испанийн зохиолч /1547-1616/ Мигель де Сервантес Сааведрагийн “Ламанчийн ухаант сэргэлэн Дон Кихот ноён” буюу “Дон Кихот” ном анх 1612 онд хэвлэгдсэнээсээ хойш бүх цаг үеийн турш 500 сая хувиар хэвлэгдсэнээрээ хамгийн олон хувь хэвлэгдэж борлуулагдсан ном болж байна.
Энэ гайхамшигт номын эхний хэсэг 1604 оны сүүлчээр Мадрид хотноо Хуан де ла Куэстийн гэрт хэвлэгдэж 1605 оны нэгдүгээр сард гүйлгээнд гарчээ. Хоёр дахь ботийг нь 1615 онд хэвлэсэн байна. Рыцарийн буюу хэрмэл дайчны романы хэлбэрээр бичсэн энэ ном улмаар европын бүхий л хэлээр хэвлэгдэн нийтийн хүртээл болж өнөөдөр ч үнэ цэнэ эалдаагүй хамгийн алдартай хэвээр байгаа юм. 2002 онд энэ романыг Норвегийн номын клубээс дэлхийн шилдэг 100 номын жагсаалтад оруулсан байна.

Ингэхэд “Дон Кихот” роман санал асуулгад оролцсон дэлхийн 54 орны 100 зохиолчоос 50 илүү хувийн санал авч бусад бүтээлүүдийг ардаа орхин “Бүх цаг үе, ард түмнүүдийн хамгийн шилдэг ном”-оор шалгарчээ.
1612 оныг хүртэл Испанид бурхны сургааль, шинжлэх уханы ном зохиолыг олон тоогоор хэвлэж уран зохиол, ялангуяа уншихад хялбар, сонирхолтой номыг бараг хэвлэдэггүй байж. Харин Сервантесийн “Дон Кихот” хэвлэгдсэнээр номын худалдаанд эргэлт болж хүмүүсийн уран зохиолд хандах хандлагыг эрс өөрчилсөн гэдэг.

0 Сэтгэгдэл