Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Оддын дайн”-ы хорхойтнууд кино театрын өмнө хонон өнжиж байна

“Оддын дайн” киноны хорхойтнууд энэ сарын 17-ноос гарах энэ киноны долоо дахь болох “Хүч сэлбэсэн нь” киноны тасалбар олж авах гэж америкт кино театруудын өмнө урт дараалал үүсгэн, зарим театрын өмнө майханм сууц барин хүлээж байна.
Лос-Анжелосын Хятад кино театрын хашаанд гэхэд л хэдэн зуун хүн цуглаад байгаа тухай The New York Times мэдээлжээ. Тэд тасалбар олж авахаас гадна, хамгийн аятайхан суудал авах гэж ийн хүлээж байгаа гэнэ.
“Уг нь кино гарах хүртэл хугацаа байна л даа, бид ойлгож байна. Гэхдээ бид ухаанаа алдчихаагүй байна шүү дээ” гэж нэг шүтэн бишрэгч ярьжээ. Тэр бас хүмүүс бүр тав зургаан долоо хоногийн өмнөөс л энд цугларч байгаа гэж ярьсан байна. Өөр нэг шүтэн бишрэгч “Энэ чинь киноны түүхийн нэг хэсэг болох боломж шүү” гэж хэлжээ.
Уг нь америк дахь Хятадын кино театр 1600 хүний суудалтай ч шүтэн бишрэгчид үүнд тайвшрахгүй байгаа бололтой.
Яг энэ кино театрт “Оддын дайн: Шинэ найдвар” киног анх 1977 онд гаргаж байсан юм байна.

Америкийн өөр хотуудад ч кино театрын дэргэд тасалбар хүлээгчдийн майхан хотхон босоод байгаа гэнэ. Америкийн кино театруудад энэ сарын 18-наас гарч эхлэх “Оддын дайн”-ы тасалбараас хэдийнээ 50 сая доллар олоод байгаа гэнэ.
Найруулагч Жорж Лукасын уран зөгнөлт “Оддын дайн” кино 1977-1983 онд анх гурван цуврал гарсан бол дараа нь 1999-2005 онд дараагийн гурван анги нь гарсан юм.
үхсэн муу кино үзэх гэж юуг нь сүйд болдог байна.

0 Сэтгэгдэл
2015.12.16