Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Амурын бар, Тимур ямаа хоёрын нөхөрлөл Реалити шоу болно

ОХУ-ын Приморийн хязгаарын тусгай хамгаалалттай газар дахь амьтны хүрээлэнгийн Амурын баранд долоо хоногт хоёр удаа амьд ямаа, туулай өгдөг уламжлалаараа энэ сарын 5-нд нэгэн ямааг өдрийн хоол болгож өгснийг бар идээгүйгээр үл барам түннтэй дотносч нөхөрлөжээ.
Тэр хоёр өдрийн цагаар эдлэн газраараа хамт зугаалж шөнөдөө ямаа нь барын саравчинд, харин бар өөрөө дээвэр дээр унтдаг болсон гэнэ.
Энэ сонин тохиол амьтны хүрээлэнгийн ажилтнуудын анхаарлыг татаж ямаандаа Тимур гэсэн нэр хайрласан гэнэ.
Энэ хоёрын зураг, дүрс бичлэг интернетээр тархаж олны анхааралд өртсөний дараа амьтны хүрээлэнгийнхэн тэдний дүрсийг хоногийн 24 цагаар шууд дамжуулж байхаар шийдвэрлэн ажиглалтын камер, бусад тоног төхөөрөмж сууриллууж эхэлсэн байна.

“Интернетийн хэрэглэгчдийн хүсэлтээр бид Сафари парктаа ажиглалтын камер сууриллуулж байна. Энэ хоёр амьтны нөхөрлөлд итгэж ядсан зарим хүн  онлайнаар “Тимур амьд уу” гэж асуугаад байх юм” гэж паркийн захирал Дмитрий Мезенцов мэдэгдсэн байна. Энд нь интернетийн сүлжээ, үүрэн телефоны 4G байхгүй болохоор одоо үүнийгээ шийдэх гэж байгаа гэнэ.
Тимур ямаа бар найзыгаа тоглох гэж өдөн мөргөлдөх дүр үзүүлж байгаа, бар нь өөдөөс нь савраа явуулснаа эргэн явж байгаа, тэр хоёрын зугаалан хойно хойноосоо цурван тайван явж байгаа дүрсийг сонирхогчийн камераар авч хэдийнээ олны хүртээл болгоод байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан