Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Мисс Т.Туяамаа “Covergirl”-ын нүүр царай болжээ
Азийн топ модель, “Монголын мисс-2010” тэмцээний “Авьяаслаг мисс” өргөмжлөлт, загвар өмсөгч Т.Туяамаа өдгөө Австрали улсад суралцаж буй. Тэрээр суралцахын хажуугаар тус улсын “Platform and wink model”  загварын агентлагт  гэрээгээр ажиллаж, олон улсын загварын зах зээлд Монгол загвар өмсөгчдийн нэрийг гаргаж яваа.

Тэгвэл энэ удаад тэрээр Америкийн гоо сайхны алдартай брэндүүдийн нэг “Covergirl”-ын нүүр царай болжээ.

Тэрээр “Covergirl”-ын гурав хоногийн дараа нээлтээ хийх “Оддын дайн” киноны долоо дахь цувралд зориулан, цөөн тоогоор хийгдсэн “Star wars” limited edition цувралын нүүр царайгаар сонгогдон, “Covergirl” сэтгүүлийг ч чимээд амжжээ.
“Covergirl-Star wars” цувралд алдартай загвар өмсөгчид моделиор ажилласан төдийгүй дуучин Janelle Monae ч нэг дүр төрхийг амьдруулжээ. Дэлхийн алдартай бүсгүйчүүдээр нүүр хуудсаа чимж, дүр төрхөөрөө сонгодог “Covergirl” брэнд Монгол моделиор шинэ цувралынхаа өнгийг ийнхүү тодорхойллоо.
0 Сэтгэгдэл
hurda bandaashtai zuragaa tavia,hudlaa shaagaad
Хамгийн их уншсан