Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Умард Солонгост хэдэн хүн гар утас хэрэглэдгийг тоолжээ
2014 онд Умард Солонгост гар утас хэрэглэдэг 2.8 сая хүн тоологдсон бөгөөд өөрөөр хэлбэл дунджаар тус улсын 100 оршин суугч тутмын 11 гаруй нь гар утас хэрэглэдгийг Өмнөд Солонгост өнөөдөр нийтлэсэн статистикийн нэгтгэсэн мэдээ харуулжээ.

Өмнөд Солонгосын Статистикийн удирдах газрын мэдээллээр, Умар Солонгосын хүн амын тоо 24 сая 662 мянга бол Солонгосын хойгийн өмнөд хэсэгт 50 сая 422 мянган хүн оршин суудаг байна.

Умард Солонгостой харьцуулахад Өмнөд Солонгост гар утас хэрэглэгчдийн тоо 10 дахин олон байна.

Солонгосын хойгийн хоёр хэсэг хоорондын ялгааг харуулахын тулд Өмнөд Солонгосын Статистикийн байгууллага мөн Умард Солонгосын 2014 оны эдийн засгийн өсөлтийг тооцоолжээ. Өнгөрсөн онд Солонгосын хойгийн хойд хэсэгт эдийн засгийн өсөлт 1,1 хувьтай байсан бол өмнөд хэсгийнх 3.3 хувьтай байсан байна. Умард Солонгосын гадаад худалдааны эргэлт 7.6 тэрбум долларт хүрсэн нь Өмнөд Солонгосынхоос 144 дахин бага үзүүлэлт аж.

Умард Солонгос 1987 оноос хойш улс орныхоо хөгжлийн талаарх мэдээллийг дайснууддаа, тухайлбал, АНУ болон Өмнөд Солонгост өгөхгүйн тулд статистикийнхаа мэдээллийг нууцлах болжээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Статистикийн удирдах газар 1995 оноос хойш Умард Солонгосын талаарх мэдээллийг цуглуулж, нийтэлдэг болсон байна.

0 Сэтгэгдэл
Умард Солонгосын гадаад худалдааны эргэлт 7.6 тэрбум доллар.pee tegehed manaih yu be.MAH-iin ued ulsaa zarj baihad hurtel usreed hedhen say dollar sh dee.odoo harin ulsaa zarahgui bgaa bolohoor buur baga bgaa.muulaad abidag solongos aain aimaar
гар утас хэрэглэхээр сайн сайхан болдог юм уу тэнэг стастик вэ
гар утас хэрэглэхээр сайн сайхан болдог юм уу тэнэг стастик вэ
Хамгийн их уншсан