Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Н.Ану: Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, омогшиж байлаа
БНХАУ-ын Санья хотноо үргэлжилж буй эх дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2015” тэмцээний “Talent show” өчигдөр болж өнгөрлөө. Дэлхийн миссийн тайзнаа эх орноо төлөөлж буй мисс Н.Ану эл шоуны нээлтийн ёслолд үндэсний хувцсаараа гоёж гоцлон бүжиглэсэн бөгөөд энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлжээ. Тэрээр “Шоуны нээлтэнд 130 орноос сонгогдон бүжиглэсэндээ туйлын баяртай байна.

Үндэсний минь өв соёл дэлхийд гайхагдаж байна. Өмссөн хувцас маань төрийн далбааны өнгийг бэлгэдсэн байгааг та бүхэн анзаарсан байх. Торго салоны чадварлаг уран бүтээлчдийн ур ухаан, уран гараар бүтсэн эд. Мөн нээлтийн ёслолын бүжгийг дэглэсэн Төгсөө багшдаа баярлалаа. Миний бүжиглэсэн бүжиг өндөр үнэлгээ авч, хоёр дахь удаагаа шоуны нээлтэнд шалгарч байна. Үндэсний хувцсаараа гоёж, өв соёл болсон бүжгээ бүжиж байхдаа монгол хүн болж төрснөөрөө бахархаж, омогшиж байлаа” хэмээсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан