Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
50 гаруй сэтгүүлч барьцаанд байна
Одоогийн байдлаар наад зах нь 54 сэтгүүлч барьцаанд байгаа тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын тайлан мэдээнд дурджээ. Барьцаанд байгаа сэтгүүлчдийн дунд нэг эмэгтэй сэтгүүлч байгаа аж.

Тус байгууллагын мэдээлснээр, энэ жил барьцаалагдсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 35 хувиар өсчээ. Сирид 26 сэтгүүлч барьцаанд байна. Террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын барьцаанд 18 сэтгүүлч байгаа аж.

“2015 онд сэтгүүлчдийг барьцаалах нь улам нэмэгдсэнд бид санаа зовж байна. Энэ нь юуны өмнө Йеменд сэтгүүлчдийг хулгайлах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой. Энэ онд тус улсад хуситууд болон “Аль-Каида”-гийн босогчид 33 сэтгүүлчийг хулгайлсан бол өнгөрсөн онд ердөө хоёрхон сэтгүүлч хулгайлагдаж байв. Одоогийн байдлаар Йеменд 13 хүн барьцаалагдсан хэвээр байна” гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар мэдэгджээ.

Тус байгууллагын мэдээлснээр, одоогийн байдлаар 153 сэтгүүлч шоронд хоригдож байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 14 хувиар буурсан тоо аж. Энэ жил нийтдээ 161 сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн 14 ажилтныг баривчилжээ.

2015 онд мөргөлдөөний бүсүүдэд наад зах нь 8 сэтгүүлч алга болсны тав нь Ливид алга болсон байна. Байлдааны ажиллагааны улмаас сэтгүүлчдийг хайх ажилд хүндрэл учирч байна гэж тус байгууллагын ажилтнууд хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан