Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Аз жаргал” фото зургийн уралдааны шагналын сан 400 мянган ам.доллар

- Уралдааны нийт шагналын сан 400 000 ам.доллар -

HIPA буюу Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактоумын нэрэмжит олон улсын фото зургийн уралдааны энэ жилийн шалгаруулалт эхэлжээ. “Аз Жаргал” сэдвийн хүрээнд явагдах энэ удаагийн уралдаанд 18-аас дээш насны хүн бүр оролцох боломжтой аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг АЗ ЖАРГАЛ, БАЙГАЛЬ, ЭЦЭГ ХҮҮ ХОЁР, ЕРӨНХИЙ гэсэн ангилалд шалгаруулж, шилдгүүдийг тодруулна.

Уралдаанд ирүүлэх фото зурагт тавигдах шаардлага:

  1. Уралдаанд оролцогчдын ангилал тус бүрт ирүүлэх зураг давхардахгүй байх. Нэг ангилалд нэг зургаар оролцоно. Зураг тус бүрт гарчиг өгнө.
  2. Зураг JPEG форматтай, өндөр нягтралтай, 2МВ буюу түүнээс дээш багтаамжтай, хэвлэн нийтлэхэд тохирсон байх.
  3. Уралдааны бүх ангилалд хар цагаан зураг хүлээн авна. 
  4. Зурагт гарын үсэг, үгийн товчлол, лого зэрэг ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй байх. Үндсэн техникийн засвар хийсэн байж болно.
  5. Зураг Арабын Нэгдсэн Эмират Улсын шашин шүтлэг, соёл, өв уламжлалыг үл хүндэтгэсэн, хүчирхийлэл, хүний эрх болон байгалийн зүй зохистой байдлыг зөрчсөн утга агуулгагүй байх. 
  6. Өмнө нь HIPA-гаас зарласан болон бусад фото зургийн уралдаанаас шагнал хүртэж байсан эсвэл арилжаа, зар сурталчилгааны зорилготой байвал шалгаруулалтаас шууд хасна.
  7. Уралдааныг зохион байгуулагчид сүүлийн шалгаруулалтад шалгарсан зургийн эх файлыг шаардах эрхтэй.

Уралдааны шагнал:

  • Уралдааны нийт шагналын сан – 400 000 ам.доллар
  • Шилдгийн шилдэг бүтээлийн шагнал – 120 000 ам.доллар

 

Аз жаргал ангилал

1-р байр – 25 000 ам.доллар

2-р байр – 20 000 ам.доллар

3-р байр – 15 000 ам.доллар

4-р байр – 12 000 ам.доллар

5-р байр – 10 000 ам.доллар

Бусад ангилал /ангилал тус бүрт/

1-р байр – 15 000 ам.доллар

2-р байр – 12 000 ам.доллар

3-р байр – 10 000 ам.доллар

4-р байр – 8 000 ам.доллар

5-р байр – 6 000 ам.доллар

Тусгай шагнал:

  • Шүүгчдийн талархал хүртсэн бүтээлийн шагнал – 20 000 ам.доллар
  • Шилдэг фото судалгаа, сурвалжлагын бүтээлийн шагнал – 25 000 ам.доллар

 

Уралдаанд оролцогчид www.hipa.ae цахим хуудсанд бүртгүүлж, бүтээлээ хавсаргана. Фото зураг хүлээн авах сүүлийн хугацаа 2015.12.31

Уралдаанд оролцох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан