ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
”Лалын улс”-ыг санхүүгийн эх үүсвэргүй болгох тогтоолыг НҮБ баталлаа
“Лалын улс” бүлэглэлийн санхүүжилтийг таслан зогсоох илүү үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр баталлаа.

АНУ болон ОХУ-ын хамтран гаргасан уг тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн Сангийн сайд нарын түвшний уулзалтын үеэр санал нэгтэйгээр баталжээ. “Лалын улс” бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэр, тэр дундаа, нефтийн худалдааг нь таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авахыг уг тогтоолоор орнуудаас шаардаж, террористуудын санхүүжилтийг таслан зогсоох зорилготой өмнөх тогтоолуудыг хэрэгжүүлэх явц дутмаг байгааг сануулсан байна.
2013 оны дунд үед Аюулгүйн зөвлөлийн гаргасан “Аль-Каида” бүлэглэлийн хориг арга хэмжээний жагсаалтын дагуу “Лалын улс” бүлэглэлд хориг арга хэмжээ авч эхэлсэн. Харин өчигдөр баталсан тогтоолоор хориг арга хэмжээний уг дэглэмийн нэрийг “Лалын улс” болон “Аль Каида” бүлэглэлийн хориг арга хэмжээний жагсаалт болгон өөрчилжээ.
Аюулгүйн зөвлөлийн өчигдрийн уулзалтыг даргалсан АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью, “Лалын улс” бүлэглэлийг олон улсын санхүүгийн систем болон эдийн засгийн эх үүсвэрээс нь салгах олон улсын хамтын нийгэмлэгийн арга хэмжээг энэ тогтоол улам бүр бэхжүүлж байна гэж мэдэгдсэн байна. Энэ тогтоол маш чухал алхам хэдий ч баталсны дараа бидний хэрэгжүүлэх арга хэмжээнээс үр дүн нь гарна гэж тэрбээр мэдэгджээ.

0 Сэтгэгдэл