Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Сталины тушаал жүжигчин Пуговкиныг тахир дутуу болохоос аварчээ
Пуговкин фронтоос гэртээ харихад нь ээжийг нь талх хулгайлсан хэргээр шоронд хийсэн байдаг. Иймд Сталинд захиа бичиж аав болон хоёр ах нь дайнд яваад алагдсанаа бичиж ээжийгээ шоронгоос гаргахыг хүссэн байна. Тэр үед Сталин уг жүжигчнийг мэддэггүй байсан. Гэсэн ч хэд хоногийн дараа ээж нь суллагдсан байна.
Ya znayu etogo cheloveka, on kak lichnosti ochen horoshii chelovek, kak akter toje.
ЗХУ-ын Ардын жүжигчин, театр киноны олон сайхан дүрээр нь зөвлөлт, орос төдийгүй дэлхий дахин мэдэх Михаил Иванович Пуговкин Эх орны дайны ахмад дайчин. Харин түүнийг энэ дайнаар, хөлөө тайруулчих дөхсөн гэдгийг тэр бүрий хүн мэдэхгүй.

1941 оны зургадугаар сард Пуговкин сайн дураараа фронтод явж. Залуу эрийг сайн дурынхантай нийлүүлэн фашистуудтай хамгийн ширүн тулаан болж байсан Ельни рүү илгээсэн байна. Тэнд болсон аймшигт ширүүн тулаануудаас залуу азаар амьд үлдэж 1941 оны сүүлчээр буудлагын 1147 дугаар хороонд шилжжээ.
1942 оны намар Ворошиловградын дэргэд болсон нэгэн тулааны үеэр Пуговкин хөлдөө хүн шархадсан байна.
Эмч нар түүний хөлийг тайрна, эс тэгвэл үхэж ч мэднэ гэжээ. Ингээд Пуговкинаас өөрөөс нь зөвшөөрөл авах гэж байж.
Гэтэл үүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө Дээд ерөнхий командлагч Иосиф Сталины тушаал гарч цэргийн эмнэлгүүдэд цэрэг дайчдыг гар хөлийг дэндүү их тайрч тахир дутуу болгож байна. Шархадсан цэрэг дайчдыг эмнэж эдгээх ёстой, эмч нар бүхий л чадал хүчээ дайчлан ажилла гэсэн чиглэл өгсөн байж.
Ингээд л Пуговкины хувь заяа Сталины ачаар шийдэгдэж тэрээр хөлтэйгөө үлдсэн байна.

Пуговкиныг комисс дахиад фронтод явуулсангүй гэрт нь буцаажээ. Ингээд энгэртээ байлдааны шагнал медальтай Пуговкин Москвагийн драмын театрт найруулагч Николай Горчаковын мэдэлд ирэх нь тэр. Тэгээд шууд л жүжгийн гол дүр.
Тэгээд “Хурим” киноны тийм ч том биш дүрд тоглов. Харин тэрээр дубль бүрийн дундуур гутлаа тайлж, хөлийнхөө цусыг цэвэрлэж байсан гэдэг.
1943 он гэхэд ердөө гуравдугаар ангийн боловсролтой Михаил Пуговкин Москвагийн уран сайхны академик театрын урланд суралцахаар элссэн байлаа.
Ингэж азаар хөлтэйгөө үлдсэн Михаил Пуговкин зөвлөлтийн киноны жинхэнэ домог болсон байна. Тэгээгүй бол юу ч болох байсан юм билээ.

0 Сэтгэгдэл
Уншигч
СТАЛИН ҮРГЭЛЖ ЯРГАЧИН БАЙГААГҮЙ
2015.12.22
2015.12.21
2015.12.21