Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Оросын төрийн тэргүүний хуягласан машин ирэх онд бэлэн болно

ОХУ-ын төрийн тэргүүнд зориулсан хуягласан “Кортеж” машин 2016 оны нэгдүгээр сард бэлэн болно гэж ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн сайд Денис Мантуров мэдэгдсэн байна.
“Одоохондоо хэнд ч үзүүлэхгүй. Нууцыг эцсийг нь хүртэл хадгална” гэж тэр хэлсэн байна. Төрийн этргүүнүүдэд зориулсан ийм машиныг цувралаар үйлдвэрлэх шугамыг төлөвлөсний дагуу хийж амжвал 2017 оны эцэс гэхэд эхний машинуудаа үйлдвэрлэн гаргах юм байна.
Сайд бас “Тангараг өргөх ёслол дээр л хараарай” гэж хэлжээ. ОХУ 2013 оноос “Кортеж” төсөл хэрэгжүүлж дээд ангиллын тансаг машин үйлдвэрлэхээр төлөвлөсөн юм. Энэ ажилд авто машин үйлдвэрлэлийн эрдэм шижнилгээ, судалгааны “НАМИ” хүрээлэн хамтран оролцож байгаа юм.
Энэ төслийн хүрээнд билд 5-20 мянган машин гаргаж байна гэж байна. Улсаас энэ төслийг дэмжиж 2013 онд 12 тэрбум рубль олгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан