Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хятадууд Ким Чен Уны амрагийг гомдоосон шалтгаан

Хятадад тоглохоор зорьж ирсэн Умард Солонгосын эмэгтэйчүүдийн “Моранбон” чуулга концертоо тоглолгүй гэнэт буцаж Хятад-Умард Солонгосын харилцаанд сэв суусны шалтгааныг олох гэж дэлхийн хэвлэлүүд бичсээр байна.
Ким Чен Уны амраг байсан бүсгүйн удирддаг энэ чуулгын  концертыг БНХАУ-ын дарга Си Зиньпин ирж үзэхгүй гэснээс болж Бээжинд тоглох концертоо больсон гэж олонхи хэвлэл бичиж байгаа.
Бүрэлдхүүнийг нь Ким Чен Ун удирдагч өөрөө сонгож авсан энэ чуулгын концерт хоёр орны харилцаа дулаарч байгаагийн бэлгэдэл болно гэж байсан ч гэнэт больсон нь гайхшрал төрүүлж хэвлэлүүд олон хувилбар дэвшүүлж байна.

Концертын өмнө Бээжинд хийсэн бэлтгэлийн үеэр бүсгүйчүүдийн тайзны ард гарах  дүрс бичлэг дээр Умард Солонгос пуужин хөөргөж байгаа дүрс гарах гэж байгааг мэдсэн хятадын талын зохион байгуулагчид энэ дүрсээ битгий гаргаач гэсэн шаардлага тавьж, үүнийг нь Солонгосын талт хүлээн зөвшөөрөөгүй гэнэ. Ингэхээр Хятадын тал тэгвэл Си Зиньпин дарга концертын нээлтэд оролцох боломжгүй гэхээр Умардын чуулга нутаг буцсан  гэсэн таамаг байна.
Энэ хувилбарыг Өмнөд Солонгосын өндөр албаны хүн “Чосун Ильбо” сонинд ярьсныг РИА Новости агентлаг дамжуулжээ.

Өөр бас нэг хувилбарт “Моранбон” чуулгын удирдагч Хен Сон Воль нь Умардын удирдагч Ким Чен Уны амраг байсны хувьд хэвлэлийнхэн хэт их анхаарал хандуулж байсан нь Солонгосын талд таалагдаагүй гэсэн байна.
Энэ чуулга Бээжинд ирэхээс өмнө энэ бүсгүйг хоёр жилийн өмнө Ким Чен Ун өөрөө хэлмэгдүүлсэн гэсэн яриа гарч байсан юм.

Ким Чен Ун удирдагчийг магтан дуулсан дуунууд эгшиглэх энэ концертод БНХАУ-ын талаас оролцох албан тушаалтнуудынхаа зэрэглэлийг бууруулсан нь Солонгосын талын дургүйцлийг төрүүлсэн гэсэн таамаг бас байгаа юм.
Умард Солонгосын тал болохоор гадаадад анх удаа тоглох гэж байсан чуулгынхаа концертыг өөрчилсөн талаараа нэг ч удаа тайлбар хийгээгүй, хэвлэлүүд нь бичихгүй байна.
0 Сэтгэгдэл
Орос удахгүй яг ийм улс болно.
Тэр тэнэг гараар удирдуулсан улс ороны ард иргэд хөөрхийлөлтэй юмаа.
Орос удахгүй яг ийм улс болно.
Хамгийн их уншсан