Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОХУ Аюулгүйн ажилтнуудад бөөн хүмүүс, эмэгтэйчүүд хүүхдийг буудахыг зөвшөөрлөө
ОХУ-ын Төрийн Думын хуралдаанаар Холбооны аюулгүйн албаны цэрэг дайчдын хүмүүсийн түлхэлцээний үеэр зэвсэг хэрэглэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийж баталсан байна. Энэ хуулийг 343 депутат зөвшөөрч, хоёр нь татгалзан, нэг депутат түдгэлзжээ.
“Холбооны аюулгүй байдлын тухай” хуулиар Аюулгүй байдлын албан хаагч, цэргүүд нь хүмүүсийн түлхэлцээн, бөөгнөрөл  нь халдлагын шинж чанартай бол “барьцааны хүмүүсийг суллах, аюултай болон онц чухал объект, барилга, төрийн зэвсэглэсэн байгууллага  руу дайрсан  зэвсэгт бүлэглэлийн халдлагыг зогсоох” зорилгоор зэвсэг хэрэглэж болохыг зөвшөөрсөн байна.

Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд бас “хүмүүсийн амь насанд болон холбооны аюулгүйн албаны ажилтнуудын амь насанд заналхийлсэн зэвсэглэсэн этгээдүүдийн дайралт, зэвсэг хэрэглэсэн эсэргүүцлийн үеэр” эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг ч зэвсэг хэрэглэж болохыг хуульчлан  зөвшөөрчээ.

Мөн “нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр болон онцгой нөхцөлд нийгмийн аюулгүй байдлыг хангах” зорилгоор Холбооны аюулгүй байдлын ажилтнууд бусдын гэр, орон сууцанд дайрч орохыг ч бас зөвшөөрчээ.
Энэ бүх тохиолдолд Аюулгүй байдлын ажилтнууд ямар ч хариуцлага хүлээхгүй байхаар хуульчилсан байна.
0 Сэтгэгдэл
мэдээ биш ээ. коммунист оронд байдаг л юм.
Хамгийн их уншсан